236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Он гарснаар ипотекийн зээлийн хөтөлбөрт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр нийт 3578 иргэнд санхүүжилт олгожээ. Тодруулбал, Монголбанкны банкны эх үүсвэрээр 159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг зарцуулсан. Өнгөрсөн сард гэхэд Монголбанкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгожээ.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх үүрэг хүлээсэн. 2013-2017 онд зээлийн эргэн төлөлтөөс нийт 800 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр болгон зах зээлд нийлүүлжээ. Тус зээл нь хамгийн сайн эргэн төлөлттэй зээлд хамрагддаг бөгөөд өнгөрсөн оны банкны салбарын нийт зээлийн 12.8 хувийг эзэлж байна. Мөн банкуудын нийт активын хэмжээ 28.8 их наяд төгрөг болж, ипотекийн зээл 9.7 хувьтай нь тэнцжээ. Нэмж мэдээлэхэд, дэлхийн 103 орны ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн дундаж хэмжээ 2015 онд 25.1 хувь байсан бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 15.7 хувьтай гарчээ

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)