Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Дээрх зарлигийн дагуу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр болж байна.

Ийнхүү Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.

Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Хар шилээ аваад захаа буулгачихаж мэдэдгүй ерөнхийлөгчтэй ч байх гэж дээ. Ёслолын албанд нь зөвлөөд өгөх хүн байдаггүй юм уу. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.

    0 0 Хариу бичих
  2. Ямар улсууд нь болохоор наад талд нь бөхөлзөж зогсоод, ямарууд нь болохоор цаад талд нь тэс хөндлөн наашаа харчихсан алцайгаад пээдийгээд зогсч байдаг юм бэ? Бодвол бие хамгаалагчид нь байлгүй. Гэхдээ, ийм авцалдаагүй байж болмооргүй байна аа, төрийн протокол оо. Яг энэ торгон цэг дээр бие хамгаалагч алцайгаад пээдийгээд зогсч байж таарамгүй. Арай алсад, ард талд эсвэл өөр газар зогсч бүрнээ болно ш дээ. Тэгээд ч, манайд эднүүс рүү ирээд халдаж байдаг юамар мудаак алуурчин гарууд байхав дээ.

    1 0 Хариу бичих
  3. Undesnii huvtssaa umssun bol goyo bailaa

    0 0 Хариу бичих
  4. Өнөөдөр юуны бахархалын өдөр юм бол?. ЖДҮ зээлээрээ бахархаад байгаан болов уу? Ерөнхийлөгч нь дүүгийнхээ нэр дээр 2 тэрбум төгрөг зээлсэнийг тэмдэглээд байгаан болов уу? Сайд, гишүүд нь ард тгүмнийхээ өөдөөс салаавч гаргаж байгааг тэмдэглээд бгаан болов уу? Гайхаад л бна даа

    1 0 Хариу бичих
  5. Төмөр хөшөөнд мөргөх яахав. Хүндэтгэдэг юм бол байгуулсан улсыг хүн шиг аваад явчих. Энд загвар үзүүлэх нь утгагүй харагдаж бна.

    6 0 Хариу бичих
  6. Хулгай хийцийм чинь шилээр ч болтугай нүүрээ нууж нүглээ далдлах гээ байлгүй дээ. Нөгөөх яахав бүр цайсан хүн шдэ

    2 0 Хариу бичих
  7. Энэ өдөр Монголын бахархалт хүмүүсийг тодруулж байвал зүгээр. Эх орныхоо төлөө шударга, зарчимч, эх орныхоо нэрийг өндөрт дуурсгасан нөхдөөр бахархдаг байвал зүгээр. Түүнээс биш өөх ч биш, булчирхай ч биш төрд шигдсэн амьд сүгнүүдийг эзэн хааны хөшөөнд ойртох нь битгий хэл хөшөөнөөс 1000км дотогш орохыг хориглодог байвал зүгээр санагдах юм. Ялангуяа энэ 60 тэрбумын хулгайчийг бол бүүр 5000 км дотогш орохыг хатуу хориглох хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  8. Их хүмүүний мэлмий гийсэн өдрийг албан ёсных болгох нь ч яахав зайлшгүй. Харин бүх нийтээр амрах шаардлага байна уу үгүй юу сайн хэлж мэдэхгүй юм... хэрвээ Тэмүжин өвөг маань бид нарын ингээд байж байхыг харсан бол өөрийн хүслээр амиа егүүтгэх байсан биз. Одоо бараг бүтэн мянган өнгөрөх нь ээ, монголчууд бид нар улам л доройтож дотроосоо ялзарсаар л байна. Түүхэн хүнээр бахархахаас өөр аргагүй ч бид яг үнэндээ түүхээсээ өөр бахархах юмгүй, Чингис хаанаасаа өөр овоглох нэргүй хөөрхийлөлтэй амьтас болчхоод байх шиг санагдах юм. Өнгөрсөнтэйгөө зууралдаж хий бардамнасан, өвөг дээдсийнхээ нэрийг шороонд хутгасан мөлхөж явж мэрж идсэн нялхастай л адил болсон мэт...

    0 0 Хариу бичих