Ирэх онд 210.3 тэрбум төгрөгийг шатахууны онцгой албан татвараас бүрдүүлнэ

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын үр дүнд ирэх онд нийт хэрэглээ, тэр дундаа уул уурхай, бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа улам бүр идэвхжихээр байна. Үүнийг дагаад автобензин, дизелийн түлшний импорт өсөх аж.

Хэрэглээний өсөлттэй уялдуулан ирэх онд 210.3 тэрбум төгрөгийн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Мөн ирэх онд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг одоогийн түвшнээс бууруулахгүй гэж Засгийн газар үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)