Ирэх онд архи, тамхины татварыг 5 хувиар нэмнэ

Ирэх онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр болжээ. Энэ нь 2018 оны төлөвлөсөн хэмжээнээс 34.8 хувь буюу 101.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй үзүүлэлт юм.

УИХ-аас баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ирэх онд тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар 5 хувиар нэмэгдэх аж.

Дашрамд, УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нөлөөлөл, хэрэглээний түвшин, өмнөх онуудын орлогын гүйцэтгэл зэргийг үндэслэн ирэх оны татварын хэмжээг тогтоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hulgailsan munguu butsaagaad ugtsguu hulgaichuudaa. yum l bol arhi tamhinii tatvar nemne gej gutsdiin dandaa. Ulam l nermees bolohoos nemer bolohgyi shaarnuuddaa ta nar!

    0 0 Хариу бичих