Эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх “Дэвжээ 2018” өндөрлөлөө

Нийслэлийн цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зѳвлөл, Сурагчдын холбоо, Хүүхэд, гэр бүлийн хѳгжлийн газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран “Дэвжээ 2018” арга хэмжээг зохион байгуулав. Тус тэмцээн нь сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгтой аж. Мөн өсвөрийн сэргийлэгч, “school police” эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Тэмцээнд дүүргүүдээс нэгдүгээр шатнаас шалгарсан найман баг оролцжээ. Үүнээс нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүрийн 65 дугаар сургууль шалгарсан бол Чингэлтэй дүүргийн 117, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн баг удаалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)