“Буянт-Ухаа-2” орон сууцыг түрээслүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлнэ

“Буянт-Ухаа-2” хороололд баригдаж буй 972 айлын орон сууцны барилгын ажил дуусах шатандаа оржээ. ТОСК-ийн захиалгаар 2016 оноос барьж эхэлсэн энэ барилгуудын дулааныг арваннэгдүгээр сардаа багтаан авахад бэлэн болсон. Энэ ондоо багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж байгаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орон сууцыг түрээслүүлэх журмаар, худалдан борлуулах зорилтын хүрээнд энэхүү барилгуудыг барьсан юм.

Анх ТОСК-иас барихаар болсон ч санхүүжилтээс шалтгаалан Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Хөгжлийн банкнаас энэ орон сууцанд 33 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг ЗГ-аас шийдэж өгвөл, түрээсийн орон сууцын хөтөлбөрийн дагуу иргэдэд ашиглуулах юм байна.

Салбарын сайдын зүгээс  “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглуулах саналаа Засгийн газарт тавихаа илэрхийлсэн.  Иргэдэд түрээслүүлэх замаар худалдан борлуулах болбол түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yaj holbogdoh be haana ochhuu

    0 0 Хариу бичих