НӨАТ бүртгүүлдэг иргэдийн 38 хувь нь азтан болжээ

НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болно. Тохирлыг “Боловсрол” телевиз орон даяар шууд дамжуулна.

Иргэд аравдугаар сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 17-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлэх ёстой аж. Энэ удаагийн тохирлын супер азтан 175 сая төгрөг хожих боломжтой юм.

2016-2018 онд нийт 40 удаагийн сугалааны тохирол явагдаж давхардаагүй тоогоор 260 гаруй мянган  иргэн азтан болжээ. Тус  систем 708 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд  эдгээр хэрэглэгчийн 38 хувь нь сугалааны тохиролд азтан болсон байна. Татварын ерөнхий газрын мэдээллээр сард дунджаар 34 мянган баримт хэвлэгддэг байна. Үүний 21 мянгийг нь иргэд бүртгүүлдэг гэнэ. Нэг хэрэглэгч сард дунджаар 30 баримт бүртгүүлдэг гэсэн сонирхолтой статистик ч мөн бий. Өнгөрсөн сард гэхэд НӨАТ-ын буцаан олголтоор нэг хүний авах мөнгөн дүн дундажаар 100 мянга, нийт олгох дүн 78.4 тэрбум төгрөг байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Бид байнгаа нөт оруулдаг хонжворын сугаалан тардагүй яагаад

    0 0 Хариу бичих
  2. Uynii omno ta nariinhaa ajild amjilt amidrald tani az jargal husie ! Super aztan bolj uzeegui ! Super aztan bolj uzeh uymsan . Hurai hurai hurai ! Az az az

    0 0 Хариу бичих
  3. Bitgii hydlaa hytsatsga vnen yum er ni bhgvi

    0 0 Хариу бичих
  4. 38% gdg ch ovoo too shuu. Manai ger bul 10 sariin tohirold aztan bolmoor bn. Bolj ogvol Super aztan

    0 0 Хариу бичих
  5. Худалч луйварчид

    1 0 Хариу бичих
  6. бас л нэг луйвар биздээ

    0 0 Хариу бичих
  7. урамшуулал хэрэггуй ээ, буцаалтыг 3% болго тэгээл л болоо, өнөөгын нийгэмд шударга нийтын эрх ашгийг харгалзсан зөв шийдвэр хэрэгтэй бна, ер нь сугалаа бол булхай луйвар орохыг угуйсгэхгуй шуу ? эрхэм дарга нар минь

    0 0 Хариу бичих
  8. Uursduu ah duusiinhendee taaruulj olgodog bizde ard tumenee shulj bga shuu

    7 0 Хариу бичих