ФОТО: Victoria’s Secret 2018 шоу боллоо

Бүсгүйчүүдийн дуртай дотуур хувцасны “Victoria’s Secret”-ийн шоу оны онцлох үзүүлбэрийн нэгт яах аргагүй тооцогддог билээ. Өчигдөр Нью-йорк хотноо болсон 2018 оны үзүүлбэрт гялалзсан тод од нь өнөө цагийн шилдэг загвар өмсөгчид болох Кендалл Женнер, эгч дүү Жижи болон Белла Хадид нар байв. Арьсны өвчнийхөө эсрэг тэмцэж загварын ертөнцөд хөлөө олж чадсан Винни Харлоу харин үзэгчдийн талархлыг хамгийн ихээр хүртсэн сахиусан тэнгэр байсан юм.

Энэ үдшийн бас нэгэн сэтгэл догдлуулсан мөч нь 20 жил “Victoria’s Secret”-ийн тайзнаа гарсан Адриана Лимагийн сүүлийн алхалт байлаа. Сахиусан тэнгэрийн албаа хүлээлгэн өгч буй бразил бүсгүй энэ үеэр нулимсаа барьж дийлээгүй. Нэг сая долларын үнэ бүхий 2100 алмаз, свароскийн болор шигтгээтэй Dream Angels Fantasy Bra-ийг энэ жил Шведийн модель Элса Хоск тайзнаа сонирхуулсан. Загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. 800 сая үзэгчтэй шоу бүрэн эхээрээ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр “ABC” телевизээр цацагдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)