Хоккейн залуучуудын шигшээ Кувейтийг 9:2-оор хожлоо

20 хүртэлх насны залуучуудын шигшээ багуудын дунд зохиогдож буй Азийн “Челленж кап” тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолт өчигдөр болж, манай шигшээ баг Кувейтийн шигшээг 9:2-оор хожжээ.

Ингэснээр манай залуус нэг хожил, нэг хожигдолтой болов. Тэд эхний тоглолтдоо Тайландад 1:14-өөр хожигдсон юм.  

Манай баг өнөөдөр Индонезийн шигшээтэй тоглоно.

Хэсгийг Тайландын баг хоёр хожилтой тэргүүлж, манай баг шайбын зөрүүгээр Индонезийн дээр хоёрдугаар байрт бичигдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хөөх, цас мөс гээчийг амьдаар нь үзээгүй Тайландуудад дэндүү дарлуулжээ.

    0 0 Хариу бичих
    • Худлаа худлаа, тэнд юуных нь месен талбай байдаг юм. Тайланд гэдэг газар чинь сармагчин төрхөөсөө дөнгөж салж байгаа сартайсан хамартай, дэлдийсэн чихтэй, чөрийсэн жижигхэн, өвс загас идэж, ус уусан шоргоолж шиг үй түмэн төлөгүүд амьдардаг юм шүү дээ. За яахав, цас мөсийг бол амьдаар нь үзсэн гэж хэлж болох л юм байна, яагаад гэвэл хөргөгчинд байдаг шүү дээ. Тийм инээдтэй, бараг нэг гайгүйхэн найтаачихвал хийсээд алга болмоор нөхдүүдтэй тоглоод нусааараа гусуулсан гэхлээр сайн ойлгож өгөхгүй байна л даа.

      0 0
    • Маш олон хиймэл месен талбайтай тамирчид нь жил тойрон бэлтгэлтэй байдаг гэдгийг мэдэх уу

      0 0
  2. 0 0 Хариу бичих
  3. амжилт

    0 0 Хариу бичих