Н.Төгсцогтын тулааны тов зарлагдлаа

МУГТ, олимп, ДАШТ-ий дэд аварга Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг тулааны тов гарчээ.

Хоёр боксчны тулаан ирэх нэгдүгээр сарын 26-нд Нью Йоркийн Бруклин дэх Barclays Center-т явагдахаар болсон байна.

Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто Рикагийн Хесус Рохасын эсрэг бүс хамгаалах тулаан хийгээгүй тул бүсээ алдсан юм. Бооцоо тавигчид, мэргэжлийнхэн энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байсан гэнэ. Тиймээс тэрээр дэлхийн авраг цолоо эргүүлэн авахын тулд нэг ч ялагдалгүй явсан хоёр ч тамирчныг нам цохиж ялсан бөгөөд аваргын төлөө өрсөлдөхийн тулд бас нэгэн хүчтэй өрсөлдөгчийг ялах шаардлагатай болсон нь манай Н.Төгсцогт юм.

Доминиканы хэвлэлүүдэд манай тамирчныг маш хүчтэй, бодитой аюул тарих бололцоотой чанга өрсөлдөгч хэмээн бичсэн байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. tom bolomj beltgel beltgel beltgel mongol hun ymar baidgiig vzvvleed uguu zaluu mini

    1 0 Хариу бичих
  2. Eh oron chini elgen sadan chini kazak buriad uvur geltgui buh Mongolchuud deeliin chini zahiig mushgin huleej harj suugaa shuu Hicheegeerei duu mini...UUHAI UUHAI UUHAI

    2 0 Хариу бичих
  3. Дүүдээ амжилт хүсье ялалт миний дүүгийн талд чи чаднаа ах дүү нутгийн зон олон чинь дэмжиж байна.муу тамирчан гэж байхгүй бүгд л сайн сайныг ялж улам сайн болно.

    1 0 Хариу бичих
  4. За одоо л нэг чансаа өндөртэй нөхөртэй үзэлцэх нь ашгүй. Урд нь чансаа ахиулж, рэйтингээ бага багаар нэмэхийн тулд гачин сонин нөхдүүдтэй цаг барж зодолдсон болж цагийг барж байсан. Одоо л цаг нь ирлээ дээ. 10 жилд байхдаа надад зодуулчихдаг байсан хүүхэд ингэж томрох гэж. Манай Лаква Шим шиг монголын нэрийг дэлхийд гаргаж ирэх чадал түүнд бий.

    9 7 Хариу бичих
    • Shaagaad baigaarai lalar min

      0 0
  5. Уухай уухай хичээ хуу минь, хех тэнгэр агуу евег дээдэс чинь чамайг харж дэмжих болно

    0 2 Хариу бичих
  6. домикны хэвлл зөв л дүгндг юм бно

    0 0 Хариу бичих
  7. Duudee anjilt khusie. Uuuuuukhai

    0 0 Хариу бичих
  8. Сайн л бэлдэх хэрэгтэй. Өөр юу ч бодолгүй. Их юм дуулгах залуу байгаа юм. Сүүлийн тулаанд бас л тийм ч хялбар ялаагүй гэдгээ ухаарах байлгүй дээ. Энэ боксчин бол бүр л илүү сайн байх нь гарцаагүй. Бэлтгэл хангалттай бол Төгсцогт аварга болно оо

    11 1 Хариу бичих