Хүний наймаа, биеэ үнэлэлт далд эдийн засгийг тэлж байна гэв

Үндэсний статистикийн хорооноос үндэсний хэмжээний тооцооны хамралтыг сайжруулах хүрээнд далд эдийн засгийн суурь тооцооллын хамрах хүрээ, мэдээллийн эх үүсвэрийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. Энэ хүрээнд далд эдийн засгийн нэг хэсэг болох “Хүн худалдаалах гэмт хэрэг, биеэ үнэлэх үйл ажиллагааны нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийг хийжээ. 

Уг хэлэлцүүлэгт, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар,  ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба болон Хууль сахиулахын их сургууль, "Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ, “Төгс бүсгүйчүүд” ТББ, Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд  оролцож мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэл болон биеэ үнэлэх үйл ажиллагаа ба хүн худалдаалах гэмт хэргийн хоорондын хамаарал, далд эдийн засаг хөгжих нөхцөл болж буй  талаар ярилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ биеэ үнэлэлт янхдалтыг цэгцлэхгүй бол БЗХѲ Тэмбүү ДОХ-ын орон боллоо. 2018 оны байдлаар нийт халдварт ѳвчний 50% БЗХѲ Тэмбүү ДОХ эзэлсэн бсн. 3-хан сая гаран хүн амтай улс. Биеэ үнэлэтийн ард БЗХѲ ДОХ хулгай залилан хүний наймаа мансуурах архидалт насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, гэмт хэргийн үүр болсон буудал нэртэй янхны газар гд олон хар гэмт хэрэг бна шүү дээ!

    0 0 Хариу бичих
  2. Биеээ үнэлдэг асуудлыг ойлгоод байна. Ёс суртахуунгүй, өөрийгөө дорд үзсэн, арчаагүй, амьдралд сөгдсөн, эсвэл боовонд орчихсон донтнууд ийм юм хийдэг. Үүнийг хөгжсөн оронд хүний эрх гэж үзээд зохицуулалтыг нь ч хийж өгсөн байдаг юм билээ. Ер нь л хүний эрх л дээ. Гол нь юмны учир сайн мэдэхгүй залуу охидууд мэдээлэл, мэдлэг багатайгаас болж уруу татагдах орох вий гэдгийн эсрэг л урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч таниулан мэдүүлэх сурталчлах ажиллагаа хангалттай их явагддаг юм билээ. Ийм байхад шинээр бий болж байгаа биеэ үнэлэгчид мэддэггүйгээсээ болж биш цэвэр өөрийн ухамсраар ийм ажилд шилжиж байгааг бол хүний эрх гэж үзэхээс өөр аргагүй мэт. Харин, хүн худалдаалах гэмт хэрэг гэж яг ямар юм байна, манай монголд? Кинон дээр түг түмэн хүнтэй энэтхэг, мексик гэх мэт орнуудын ядуусын хорооллоос охидууд хулгайлан аваачиж нууц газар боолын хөдөлмөр эрхлүүлэх, янхны газарт хүчээр ажиллуулах гэх мэт юм гардаг. Ийм юм бол манайд байхгүй шүү дээ. Тиймээс, хүн худалдаалах тухай асуудал манай монголд яг юу байна аа?

    0 0 Хариу бичих