НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд олгоно

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд олгоно хэмээн ТЕГ-аас мэдээллээ.

Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллагыг иргэнд НӨАТ-ын баримт олгох ажлыг эрчимжүүлж, сар бүр сугалаат азтан тодруулдаг. Гэхдээ НӨАТ-ын баримт бүртгүүлсэн л бол буцаан олголтоо жилд нэг удаа авах ёстой. Тэгвэл 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан И-Баримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Буцаан олголттой холбоотойгоор И-Баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, имэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)