Европчуудын Фэйсбүүк хаяг нь гэнэт гарч, буцаж нэвтрэхгүй байжээ

Өчигдөр европын улсуудын фэйсбүүк хэрэглэгчдийн хаяг нь гэнэт log out буюу хаягаасаа “гарч”, буцаж нэвтрэхгүй байжээ. Ийм зүйл тохиолдсон хэрэглэгчдийн ихэнх нь фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх эрхээ алдаж хакердууллаа гэж мэдэгдсэн бол зарим нь фэйсбүүк хаяг ажиллахаа больсон юмуу гэж гайхширчээ.

Фэйсбүүк хаягаараа нэвтэрч чадахгүй болсон иргэд Твиттер сүлжээнд энэ асуудлаа нийтэлж, юу болоод байгаа талаар асууж байжээ. Уг асуудал нь хакердуулсан гэхээс илүү Фэйсбүүк компанид техникийн доголдол гарсантай холбоотой бололтой. Вэб сайтын хурд болон доголдлыг хэмждэг Down Detector сайтаар Фэйсбүүкийг хэмжиж үзэхэд алдаа зааж байсан гэнэ.

Фэйсбүүк компани уг асуудлаар одоохондоо тайлбар өгөөгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)