Төрийн албаны зөвлөлийн дүрмийг өөрчилнө

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Ингэснээр төрийн албаны (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх. Өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгож зохицуулсан юм.

Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх. Хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр өргөтгөн тодорхойлсон. Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн байна.

Энэ үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дөрөв дэх дүрмийн төслийг Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн батлах шаардлага үүсчээ.

Дашрамд, Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 2-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Тѳрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны арванэгдүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны арванхоёрдугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. төрийн албаны зөвлөл гэж төрийн завааруулсан, өөрсдийн хүнийг томилсон тэнэг газар. Тухайн ажлын байранд ажиллах хүнийг томилох гэж байгаа байгууллага нь авах хүндээ тааруулсан мэргэжил, туршлага заасан ажлын байрыг тэр чигээр нь зарлачихдаг ш дэ, уул нь бол зөвхөн ажлын байрны захиалгыг нь аваад тэр ажлын байранд ямар мэргэжлийн ямар туршлагатай хүн авахыг төрийн албаны зөвлөл гэж мануухай болсон газар нь тодорхойлоод зарладаг баймаар, юугаа хийж тийм байгууллага байдаг байнаа,

    0 0 Хариу бичих