Шанел брэнд амьтны үсэн эдлэл гаргахгүй гэв

Дэлхийн загварын ертөнцийн оргилд залардаг Шанел брэнд үслэг эдлэлийг загваруудаасаа хасна гэдгээ мэдэгдлээ. Амьтны эрхийг хамгаалах үйлсэд нэгдэж буй Шанел брэндийнхэн цүнх, гутал, гоёл чимэглэлдээ матар, могой зэрэг амьтдын арьсыг ашиглахгүй, жижиг детальдаа ч оруулахгүй гэнэ.

Шанел брэндийн хэвлэлийн төлөөлөгч CNN-ийн сэтгүүлчид “Одоо манай брэндийн бүтээгдэхүүнүүдээс амьтны арьс, үстэй зүйл хүсэх хэрэггүй боллоо. Шанел компанийн хувьд нийлүүлэлтийн сүлжээгээ байнга хянаж, найдвартай байдлыг нь хангахыг хичээдэг ч ёс зүйн стандартад нийцүүлэн боловсруулсан арьс олж авахад улам хэцүү болж байна. Тиймээс бид өндөр чанартай хэдий ч ёс зүйд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үеийг бий болгох боломжийг эрэлхийлэн эхлүүлж буй нь энэ” гэж хэлжээ.

PETA буюу амьтны эрхийг хамгаалах байгууллагын дэд ерөнхийлөгч Трэси Рэйман “Шанел брэндийн гаргасан шийдвэрт талархаж буйгаа илэрхийлээд амьтдын үс биднийг хувцаслахад зориулагдаагүй” хэмээн мэдэгджээ.

Шанел загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфелд өөрийн загварууддаа туулай, хэрэм зэрэг амьтдын үстэй загварууд ихээр гаргадаг байсан юм.

Дэлхийн хувцас, гоёл чимэглэлийн салбарыг тэргүүлэгчид ийнхүү амьтны арьс үснээс татгалзах буйгаа дараалан зарлаж буйд PETA-гийнхан талархаж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал хамгийн анх Gucci брэндийнхэн үслэг эдлэлийг халсан бол 2016 онд Giorgio Armani, Vivienne Westwood, Calvin Klein, Ralph Lauren брэндүүд fur-free болсон бол сүүлд Stella McCartney үслэг болон амьтны арьсыг өөрийн загвартаа оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр “ Амьтны арьс, үслэг эдлэл өмсөх нь эмэгтэйчүүдийн бодож байгаа шиг тийм тачаангуй харагддаг үе хуучирсан. Амьтны арьсан, үслэг эдлэл загварлаг, дэгжин байхаа больсон” хэмээн хэлж байсан удаатай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. О.Энхтуяа эгч өөрийн ФБ дээрээ бичсэн байна. Дулаан газрын хүмүүс тэр арьс үснээ татгалздаг юм байгаа биз, бид бол дулаан, эрүүл явах учраас тэднийг дуурайх гэх шаардлага байхгүй гэнэ. Эгчийн ойлголт жаахан дутуу байх шиг. Тэртээ тэргүй махыг нь иддэг хонь, үхрийн арьсыг сайтар боловсруулдаг болсон, дулаан ноолууран хувцсыг ямар л бол ямар загварыг нь олоод өмч болно, мөн хай-тэк бусад даавуун материалууд бий болсон, болсоор ч байна. Ийм байхад, монголын өвөлд үнэг, булга, чинчилла дээл өмсөлгүйгээр дулаан, хөнгөн явж болох болцымаа. За бүр хөдөө хээр амьдардаг манай малчид бол үнэгэн лоовууз зэргээ өмсөх хэрэгтэй байх гэх мэт зарим нэг ойлгож болох тохиол байна. Бусдаар бол хэдэн арван мянган долларын үнэтэй гангарааны дээл хийх гэж үнэг, булга, чинчилланы аж ахуй эрхлэн үс арьсыг нь алтан сортой нь авахын тулд амьдаар нь хуулан авдаг тэр видеоны хэсгийг та үзээгүй юм шиг байна. Үүнийг л хэлээд байгаа юм л даа. Нэг чинчила дээл хийхийн тулд 60 чинчилагийн арьсыг амьдаар нь хуулна. Булган дээл хийхэд хэдэн булгыг бүлтийлгэж байж арьсыг нь амьдаар нь хуулдгийн бүү мэд. За бүр больё гэхэд хүмүүсийн ухамсрын асуудал гээд орхиё доо. Манай баян чинээлэг хүүхнүүдийн жишээн дээр л ярья. Баяр ёслолын үеэр тэдний өмсч ирдэг 50-60 мянган долларын үнэтэй тансаг үнэт үслэг арьстай дээлийг аваад үзье. Тэр хүмүүс монголын өвөл хүйтэн учраас, тэр дээл хөнгөн учраас гээд "аргагүй" эрхэнд өмсч байгаа юу? За яах вэ, гэнэт баяжсан манай шинэ монголчууд зүгээр л бие биендээ гайхуулах гэж өмсч байгаа, өөр юу ч биш, мэдээж тэр хувцасных нь гоё бөгөөд зохицсоныг ярьж буй юм энд байхгүй. Гэх мэт жаахан бодоод үзэх л хэрэгтэй. Баруунд бол хонь, үхэр гэх мэт зайлшгүй махыг нь хэрэглэдэг амьтны үс, арьсаар хийсэн л биш бол үнэт үслэг арьс үсээр хийсэн хувцас өмсөж яваа хүнийг бараг олохгүй дээ. Том хотын төвийн хамгийн баян гудмаар яваад үзэхэд мөнгөө тоолж чадахаа байсан баячууд юу өмсөж явдгийг харж болно. Дунд нь ганц нэг танхай нөхөр явах нь бий ба ийм хүмүүс нь оросууд л байдаг.

    0 0 Хариу бичих
  2. Заа тэгж ч галуу дуурайж хэрээ хөлдөөхгүйээ, дулаан газрын хүмүүс юугаа өмсөх нь тэдний дур. Хүйтэн газрын бидэнд хөнгөн зөөлхөн өвлийг өнөтэй давах нь чухал. Би бол булганы талд байдаг хүн. Булган шубанээс өнгөн дулаахан өмсөх юу байна??

    0 0 Хариу бичих
  3. За хүйтэн газар шүү дээ хиймэл нь дулаахан бол өмсөж болж л бн

    0 0 Хариу бичих
    • Малын арьс, нэхийгээр хийсэн хувцас бол хамаагүй ш дээ. Малын махыг хүн төрөлхтөн яалт үгүй идэж байгаа болохоор арьсаар нь бүтээгдэхүүн хийхээс өөр аргагүй. Харин, үнэг, булга, минж өөр юу юу ч билээ гэх мэт амьтадын арьсыг бол шаардлагагүй байхад нь хороож, арьсаар нь хувцас хийж өмсөх нь үндсэндээ ёс суртахуунгүй юм л даа. 50 жилийн өмнө ямар ч хүн ингэж боддоггүй байсан. Одоо хандлага өөр болсоон.

      2 0
  4. Дэлхийн том брэндүүд бараг бүгд амьтны арьс үсээр хувцас хийхээ болисоор удаж байгаа даа. Сонин юм, Шанэл хийдэг л байсан юм байхдаа. Ер нь бол барууны ертөнцөд амьтны үс арьсаар хийсэн хувцас өмсөж яваа хүн харагдахаа больсон. Манайх, Орос хоёр л үлдэж байх шивдээ. Манайд нөгөөх томчуудын, баячуудын ордог гардаг газраар очоод харахад манай нөхдүүд нэг бол нуль бөөбэри (burberry) пологтотлоо тохчихсон өлгүүр шиг эсвэл өвөлдөө бол булга, чинчила дээлээр баярхаж уралдсан хачин инээдтэй алиалагчид харагддаг даа. Саяхан үгээгүй хоосон байцгаасан манайхан шударга бай шударга бус бай хамаагүй аргаар гэнэт шинэ баячууд болцгоосон гэдгийг бүгд мэднэ л дээ, юм үзээгүй нөхдүүдийн аль алиалагч шиг марзан хувцаслачихсан явж байгааг тэр гэхэв. Гэхдээ, бас нэлээд удаж байна даа. Юм үзвэл үзсэн болоод өнгөрчихсөн баймаар юм.

    8 0 Хариу бичих
    • Би юу, би бол Германд амьдардаг, гайгүй цалин авдаг ч энгийн дулаахан сайхан хувцаслачихдаг жирийн нэг монгол байна аа. Берлиний гудамжаар хааяа гэв гэнэт баян оросууд явж байгаа харагддаг, хүйтний энэ улиралд нөгөөдүүл чинь булга чинчила болсон амьтад явах. Хүмүүс тэдэнд маш дургүй шүү дээ. Хөөрхий оросууд, тэнэгүүд.

      2 0
    • ЧИ ХЭН БЭ.ККК

      0 0