Люксембург нийтийн тээврээ үнэгүй болгосон анхны улс боллоо

Люксембургийн Вант улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо. Тус улс нийтийн тээврийн бүх үйлчилгээгээ ард иргэддээ үнэ төлбөргүй болгож байгаа аж. Трамбай, галт тэрэг, автобусны бүх чиглэл ирэх зунаас үнэгүй үйлчлэх юм. Нийт 999 мкв нутаг дэвсгэр бүхий тус улсын нийтийн тээврийн хөлс дунджаар 2 евро байжээ. Нийтийн тээврийн зардалд жилд дунджаар 1 тэрбум евро зарцуулдаг ч эргүүлээд ердөө 30 сая евро олдог гэнэ. Энэ нь хувийн машины тоог багасгах, улмаар түгжрэл, тээврийн хэрэгслээс гарах утааг багасгахад ч нөлөөлнө гэж эрх баригчид тооцоолжээ.

Дэлхийн зарим хотууд түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврээ үнэгүй болгодог жишиг бий. Гэхдээ Люксембург шиг нийтийн тээврийн бүх зардлаас иргэдээ чөлөөлсөн улс байгаагүй учир тэд анхдагч болж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэртээ тэргүй өчүүхэн жоохон газар нутагтай цөөхөн чиглэл,маршруттай ашиг хэзээ ч олдоггүй юм чинь үнэгүй болоход хүндрэлгүй.

    0 0 Хариу бичих
  2. Люксембург ялна

    0 0 Хариу бичих