УИХ-ын дарга М.Энхболд:Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан өнөө өглөө чуулганы танхимын өмнө сандалтай суулт хийсэн.

Улмаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хаврын чуулганы завсарласан хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан.Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардсан ч та хойшлуулсаар ирлээ. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж байна. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс таныг ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 10-наас өмнө өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас тодруулахад нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхийг эсэргүүцээгүй. Ер нь 60 тэрбумын асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг. Гэтэл уг бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа.  Цэцийн шийдвэр гаргасны дараа асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. УИХ-ын даргыг огцруулах тухайд Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтын дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.Намайг өөрийн тааллаар чуулганы хуралдааныг зохион байгуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг. Намайг огцруулах асуудлаа хуулийн дагуу албан бичгээр тавиач. Чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах байдлаар асуудлаа битгий хандаач" гэлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. es zuigui avilraj bgaa humuusiig harahaar daachdee l gej haramsaj bna Uursduu dur zorgooroo avirlah gej l zutgeed bna Ulsiin ih hurliin darga asuudliig huuliin daguu shaardahaas uur yah yam be teneg eree tseergui jujigleltee zogsoogoochee

    0 0 Хариу бичих
  2. Энэ хуулиа мэддэггүй дэггүй залуучууд бна аа. Цаашид ийм хүмүүсийг их хуралд сонгомооргүй байна.төрд гарчихаад ийм овилгогүй байж болохгүй.Дээрээс нь коммeнтчид гэж нөхдүүд байна аа

    0 0 Хариу бичих
  3. OyunErdene Ayursaihan L Bold Batzandan esvel huulia meddeggui yumuu esvel meden budliad baigaa yumuu hooson eh oronchiin dur esgeh hereggui ta nariig eh oron ard tumniihee tuluu iim uildel hiij bna gej harahgui bna Ta nar uls turch bolohod nileed heden jil heregtei bololtoi?Busadiig shuumjleh amarhan harin uursdiinhuu aldaag oloh tun hest uu

    0 0 Хариу бичих
  4. Er ni erhem gishuun Oyun-Erdene,Ayursaiha,Bold, Batzandan gariin gargaj baigaa avir aranshin tor esondoo, huuli durmendee her niitseed baigaa aranshin be?

    0 0 Хариу бичих
    • Ee googii googi ene Oyun _erdene gedeg jaal ih moroodood ,huseed baigaa yum husliig ni bieluuleed ih hurliin darga bolgochih l dopo.Ayursaihan ni guij baina kkk

      0 0
    • Ee googii googi ene Oyun _erdene gedeg jaal ih moroodood ,huseed baigaa yum husliig ni bieluuleed ih hurliin darga bolgochih l dopo.Ayursaihan ni guij baina kkk

      0 0
  5. Газрын наймаачин,Албан тушаалын наймаачин,Эрх ашгийн наймаачин. Хараат бус ажиллах ёстой хууль хүчний байгууллагуудынхаа удирдлагуудтай мафийн толгойлогч шиг уулзаж байгаа чинь ард түмний чинь уур рилэнг бадрааж байгаа. Иймхэн ѳнгѳн зүйл ойлгочихгүй яана даа. Тзмний хилэн амьдралд сѳхѳрсѳн ядуу ард түмэн чинь нэг л ѳдѳр хатуухан ойлгуулах вий. Гэр бүл үр хүүхдээ бодохгүй бол хэцүүхэн л хувь заяа хүлээж байгаа

    0 0 Хариу бичих
    • Чи юу хуцаад байгаан. Би бичлэг ярьж байна. Манан гнж байдаг гэдгийг сүүлийн үеийн улстѳоийн бүхий л үйл явдал харууллаа. Хоёр цэхэр чинь сохойцымуу

      0 0
    • Onoodor Enhbold gedeg hunii medeld negehench huuli huchnii baiguulalaga baihgui ee. Harin zasaglaliin huvaariar Battulga,Hurelsuh gedeg 2 hunii gart shuuh zasaglaliin erh medel baigaa. Bas armi ni bii. Tegeed ch hen negniig inge teg gevel mankurt bool sh dee dagaad baih hun gej baihgui ee. Tegeed huuliihand burch baihgui. Niigem yum hoino gants neg erh ashgiin zorchil baihiig uguisgui ee.. Buheldee neg hunii dohiogoor yavna gej yaaj helj chaddag baina aa. Oyun-Erdene guai ta torson huuhdee ch husseneeree bailgaj chadahgui baigaa sh dee.Ene bol nutsgen unen shuu

      0 0
    • Onoodor Enhbold gedeg hunii medeld negehench huuli huchnii baiguulalaga baihgui ee. Harin zasaglaliin huvaariar Battulga,Hurelsuh gedeg 2 hunii gart shuuh zasaglaliin erh medel baigaa. Bas armi ni bii. Tegeed ch hen negniig inge teg gevel mankurt bool sh dee dagaad baih hun gej baihgui ee. Tegeed huuliihand burch baihgui. Niigem yum hoino gants neg erh ashgiin zorchil baihiig uguisgui ee.. Buheldee neg hunii dohiogoor yavna gej yaaj helj chaddag baina aa. Oyun-Erdene guai ta torson huuhdee ch husseneeree bailgaj chadahgui baigaa sh dee.Ene bol nutsgen unen shuu

      0 0
  6. Миеэ УИХ-ын дарга болоод УИХ-ын гишүүнээсээ сайн дураар татгалзаад зөв, буруутай эсэхээ шударгаар шалгуулчих хэрэгтэй ш дээ! Иргэн хүний зориг дутаж бн даа!!!!

    1 0 Хариу бичих
  7. Л.Оюун-Эрдэнэ: Надад нэг асуулт байна. 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих? Монголын ард түмний өмнө? Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Прокурор АТГ 60 тэрбумыг бичлэг чинь эвлүүлэг гээд гаргаад ирсэн нь ямар учиртай юм бэ? Би танд итгэхгүй байна. Дөрвөн гишүүний өмнө гарын үсэг хааччихсан юм бэ? Бид таныг огцруулах талаар гарын үсэг зуруулаад өгч байхад яагаад намайг огцруулах асуудал биш гэж буцаасан юм? Монголын ард иргэдийн өмнө яагаад худлаа яриад байгаа юм бэ? Та хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ. Яагаад тантай холбоотой хэргүүд дээр очоод хаагдчихдаг юм бэ? Таны томилсон Энхжаргал гэж хүн яагаад ийм шийдвэр гаргадаг юм бэ? Таныг бид өөрөө саналаа өгөөд огцрохыг шаардаж байна. Тантай ажиллах итгэл үнэмшил бидэнд алга. Та өөрөө огцрох өргөдлөө өг. Нэг дэх өдөр хүртэл өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлчихье"

    0 0 Хариу бичих