Байцаа худалдаж аваад 225 000$ хожив

Аавдаа ачлалтай сайн охин дэлгүүрээс байцаа худалдаж аваад 225 000$ хожсон азтай явдал АНУ-д гарчээ. Мэрилэнд мужийн оршин суугч Ванесса Вард гэгч эмэгтэй аавынхаа зараалаар дэлгүүр рүү байцаа авахаар явжээ. Дэлгүүрээс байцаа худалдаж аваад азын хүрд эргүүлэх эрх хожсон байна. Тэрээр хүрд эргүүлээд 225 000 ам.доллар хожжээ.    

Азын хүрднээс хамгийн доод тал нь 100 мянга, ихдээ хагас сая ам.доллар хожих боломжтой байсан гэнэ.

Азтай эмэгтэй хожсон мөнгөөрөө DisneyWorld хүрээлэнд зугаацаж, үлдсэнийг нь хөгшрөлтөө удаашруулахад зарцуулна гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hann sda ene ebarimt-iig har

    0 0 Хариу бичих