Эрчим хүчний их ачаалал 1009.27 мВт-д хүрчээ

Энэ өвлийн эрчим хүчний их ачаалал өчигдрийн байдлаар 1009.27 мВт-д хүрчээ. Харин бага ачаалал 724.2 мВт байгаа юм байна.  Ачаалал ийнхүү нэмэгдсэн нь сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой юм. Тэгвэл манай улсын  эрчим хүчний их ачаалал хамгийн дээд цэгтээ буюу өнгөрсөн өвөл 1180 мВт-д хүрсэн.  Эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан ачаалал энэ өвөл цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Гэвч манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1200 мВт билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)