Боулингийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

 Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдана. Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал хүртээх юм байна.

Мөн хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд бас өрсөлдөнө. 13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, Олон улсын тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ сахалт бөмбөгөө шидэх яг энэ мөчид лавтай унгас алдсан байх аа гэмээр харагдаад болдоггүй. Магадгүй, маш өндөр нарийвчлал шаарддаг энэ спортод багахан унгас алдах нь маш хэрэгтэй түлхэлт болж өгдөг ч байж мэдэх юм.

    1 0 Хариу бичих