Самсунг корпораци мэргэжлийн камераар авсан зургийг сурталчилгаандаа ашигласан нь илчлэгдэв

Ухаалаг утасны зах зээлийн гол өрсөлдөгчдийн нэг болсон Самсунг корпорацийн Малайз дахь салбарын булхай илчлэгдэж шүүмжлэлийн бай болоод байна. Тус салбарын вэб хуудсанд Samsung Galaxy A8 Star утасныхаа сурталчилгааг камерынх нь чанарыг онцолсон байдлаар хийжээ. Ингэхдээ хөрөг зураг дээр жишээлсэн байсан нь Galaxy A8 Star утсаар авсан биш мэргэжлийн гэрэл зургийн DSLR аппаратаар авсан байсан нь илэрчээ. Ингэж сурталчилгаандаа ашигласан зургаа EyeEm.com сайтаас худалдан авсан бөгөөд уг зургийг дарсан гэрэл зурагчин Дуня Жужиш өөрийнх нь зураг худалдагдсан мэдээллийг хүлээн авч шалгахдаа мэджээ. Өөрийнх нь дарсан зураг нь Самсунг брэндийн шинэ утасны сурталчилгаанд ашиглагдаж буйг мэдсэн Дуня Жужиш тэр даруйдаа DIYphotography блог хуудсанд нийтэлжээ.

Мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан уг зургийг хэдийгээр албан ёсоор худалдаж авсан хэдий ч Самсунгийн утасны камерийн сурталчилгаанд ашиглах нь зохисгүй, худал сурталчилгаа болж буй гэдгийг, мөн зургийг Photoshop програмаар багагүй засварласан гэдгийг ч Дуня Жужиш шүүмжилсэн байна. Самсунг корпорацийн Бразил улс дахь салбар, мөн Хятадын Huawei брэнд ч мөн мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан зургийг өөрийн утасны камерийг сурталчлахдаа ашигласан нь илчлэгдэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хамгийн сонирхогчийн доод тевшний 6мп тай DSLR камер ч ингэж арын фоныг нь уусгаж авч чадна.

    0 0 Хариу бичих