Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орыг нэмжээ

Томуу, томуу, төст өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачаалал нэмэгддэг. Тухайлбал, аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл дээд хэмжээнд хүрдэг. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс 2811 нь томуу төст өвчний тохиолдол байжээ. Ингэснээр нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн хоногийн дундаж түвшнээс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байгаа гэнэ. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм байна.

Томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн орыг нэмэх шаардлагатай байдаг. Энэ дагуу 850 ор нэмснээр нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.

Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар 1311 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)