Ши Жиньпин 40 жил үргэлжилсэн Хятадын шинэтгэлийн ололт амжилтыг дүгнэв

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин эдийн засгийн нээлттэй бодлого, шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан тус улсын ололт амжилтыг тоймлон дүгнэжээ.

Хятад улс шинжлэх ухаанч социализм оршин тогтнож чадна гэдгийг гарцаагүй баримтуудаар нотлон харуулж чадлаа. 

Хятад улс баян, хүчирхэг болох зорилгынхоо төлөө шийдвэртэй алхам хийлээ.

Хятад улс социалист ардчиллаа хөгжүүлж чадлаа.

Хятад улс соёлын зөөлөн хүчээ бэхжүүлж, олон улсад Хятадын соёлын нөлөөг түгээлээ.

Хятад улс мянга мянган жилийн туршид ард түмнээ зовоосон өлсгөлөн, хомсдол, ядууралд цэг тавьж чадлаа.

Хятад улс экологийн болон хүрээлэн буй орчны засаглалаа улам чадавхжууллаа.

Ардын арми иргэдийнхээ амар амгалангийн баталгаа, эх орон, дэлхийн энхтайванг хамгаалагч дийлдэшгүй хүч болж чадлаа.

Эх орноо энхийн замаар дахин нэгтгэх зорилгоо улам урагшлуулахын төлөө тууштай хүчин зүтгэл гаргаж байна. Эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй Хятад иргэдийн үндэсний болон соёлын адилсал улам хүчтэй боллоо.

Хятад улс дэлхийн тавцанд энхтайвныг эрхэмлэдэг, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, олон улсын дэг журмыг сахин хамгаалдаг тэргүүлэгч улс гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдлөө.

Хятадын Коммунист нам удирдлага, манлайллаа сайжруулж, улам хүчирхэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, авлигын эсрэг аяндаа шийдэмгий ялалт байгууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)