“ТОЙМ” шинэ дугаар: ГАЦАА

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 2019 оны анхны дугаартаа УИХ, НИТХын түвшинд үүсээд буй улс төрийн гацааг онцоллоо. УИХ-ын үйл ажиллагаа сар гаруй хугацаанд гацаж байгаа бол НИТХ Засаг даргаа томилж чадахгүй гацаад удаж байна.

Төрийн үйл ажиллагаа ийнхүү гацсантай холбоотойгоор ямар сөрөг үр дагаварууд гарч байгаа талаар энэ удаагийн “Үндэстний ТОЙМ” сэтгүүлээс авах боломжтой. Мөн улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх магадлалтайг ч уншиж болох юм.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн энэ удаагийн дугаараас ийнхүү улс төрийн нөхцөл байдлыг тольдохоос гадна жуулчдыг татах сонирхолтой тоглоом болох Жеокэчийг танилцуулсан нийтлэл, манай улсын эдийн засгийн нөхцөл байдал 2019 онд ямар байхыг таамагласан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны дүгнэлт, Монгол Улсын хүн ам гадагшаа хэрхэн “урсаж” байгаа зэрэг мэдээллийг унших боломжтой.

Мөн NBA-ийн шинэ, залуу од Лука Дончич гэж хэн болохыг танилцуулж байна. “Даллас Маверикс” багт хүчин зүтгэж буй 19 настай энэ залуу гуравхан сарын хугацаанд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж, дэлхий нийтэд өөрийгөө танилцуулж эхлээд байгаа юм.

Нэгдүгээр улиралын хэвлэлийн нэмэлт захиалга үргэлжилж буй энэ өдрүүдэд долоо хоног тутам хэвлэгдэж буй цорын ганц улс төр, нийгмийн сэтгүүл болох Үндэстний ТОЙМ-ыг захиалаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)