Дакар ралли албан ёсоор нээлтээ хийлээ

Авто спортын  Дакар ралли Перу Улсын Лима хотод нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр баг тамирчдыг танилцуулж, тусгайлан зассан хүндэтгэлийн тайзнаа буюу подиумд гаргах ёслол болсон байна. Энэхүү ёслол Лима хотын Магдалена далайн эрэгт болж нутгийн 100 мянган иргэн оролцжээ.

41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч 334 техник, 137 мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож байгаа аж.
Уралдаан 10 үе шаттай, 5000 км замд үргэлжлэх юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)