Азийн боомтуудаар дамжих ачааны эргэлт багасчээ

Азийн хамгийн том боомтуудаар дамжин өнгөрөх чингэлгийн тоо буурснаар 2019 онд олон улсын худалдаа саарах төлөвтэй гэжээ.

АНУ, БНХАУ-ын түр найрамдал нэгэнт эргэлт нь удааширсан боомтуудын ажиллагааг сэргээж чадахгүй гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзжээ. 2019 онд дэлхийн хэмжээнд далайн чингэлэг тээврийн өсөлт өмнөх жилүүдийнхээс бараг хоёр дахин бага буюу гурван хувьтай байх төлөвтэй байгаа аж. Ялангуяа БНХАУ-ын боомтуудын тээвэрт шууд мэдрэгдэж эхэлсэн байна.

Жишээлбэл, өнгөрсөн оны 11 дүгээр сард Шанхайн боомтын тээвэр 1.4 хувиар буурсан нь сүүлийн хоёр жилийн хугацаан дах хамгийн бага дүн юм. Азийн орнуудын гаалийн мэдээллээс харахад чингэлгийн тоо цөөрөх үзэгдэл зөвхөн БНХАУ гэлтгүй БНСУ, Сингапур, Хонгконгийн боомтуудад ч ажиглагдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)