Эрдэмтэд улаан лоолийн эсийг өөрчлөн “халуун” улаан лооль гаргаж авна

Улаан лоолийн эсийг өөрчлөх замаар халуун чинжүү шиг амттай шинэ сортыг бий болгож болохыг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Эрдэмтэд улаан лоолийн эсэд халуун чинжүүний жинхэнэ амтыг гаргагч capsaicinoids хэмээх эсээс нэмж “халуун” улаан лооль гаргах аж. Бразилийн Викоса Үндэсний их сургуулийн эрдэмтэд өөрсдийн судалгаа, туршилтын талаар Trends in Plant Science сэтгүүлд нийтлүүлжээ.

“Халуун” улаан лоолийг бий болгох нь иргэдийн хоолонд амт нэмнэ гэж итгэж буй гэдгээ эрдэмтэд илэрхийлээд халуун чинжүүний өвчин намдаах чадвар, улаан лоолийн цус төлжүүлэх зэрэг шинж чанарууд нэгдэн нэг төрлийн антибиотик хүнс болно гэж тайлбарласан байна.

Сонирхуулахад, халуун чинжүү, улаан лооль нь 19 сая жилийн өмнө нэг зүйлийн ургамал байсан төдийгүй улаан лооль нь халуун чинжүүний гол эс болох capsaicinoid-оо алдаж энгийн, чихэрлэгдүү амттай болсон гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)