“Хаан ширээний тоглоом”-ын шинэ улиралд Санса Даенэристай уулзана

2018 оны телевизийн шилдэг цувралаар шалгарсан HBO-ийн бүтээл Game of Thrones буюу Хаан ширээний тоглоомын сүүлчийн улирал энэ оны дөрөвдүгээр сард цацагдахаар товлогдсон билээ. Хаан ширээнд хэн залрах нь тодрохыг харуулах төгсгөлийн ангийн тухай шинэхэн бичлэг олны хүртээл боллоо. HBO суваг өөрийн бүтээлүүдийн промогоо Твиттер хуудсаараа дамжуулан цацахад Game of Thrones-ийн хэсэгт Санса Старк Даенэрис Таргариентай уулзаж буй хэсэг багтжээ.

“Винтерфелл таных, эрхэм дээдсээ" хэмээн Санса Даенэрист хэлэх бөгөөд үзэгчид уг хэсгийг "хаан ширээнд Таргариенын удам сууна" гэсэн утгатай эсэх дээр санал зөрөлдөөд буй юм. Учир нь цувралын эхнээс зорилгогүй, ухаан муутай дүрээр үзэгчдийн дургүй дүрүүдийн нэг тодроод байсан Санса төгсгөл рүүгээ чанга хатуу, дотроо бодолтой, яахаас ч буцахгүй эмэгтэй болон хувирсан нь Старкийн талын үзэгчдэд хаан ширээнд Старкийн удам сууна гэсэн итгэл төрүүлээд байгаа аж. Винтерфелл таных, эрхэм дээдсээ гэж хэлэхдээ Санса хэтэрхий омог бардам байгаа нь түүнийг Даенэрист найдвар төрүүлээд араас нь юу ч хийж магадгүй гэдгийг илтгэж байна гэсэн сэтгэгдлийг үлдээсэн үзэгчид ч бий.

Р.Р.Мартины "Гал мөсөн дуун" цуврал зохиолоор бүтээсэн "Хаан ширээний тоглоом" киноны хаан ширээнд хэний удам суух нь ирэх дөрөвдүгээр сард тодорно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Daeneyrys Jon 2 ohintoi bolno. Huuhdee toruulsenii daraa Daenerys uheed Jon huuhdee melisandre tyrion 2t uldeene. WHite walkeruud 7 haant ulsiig buhleer n urj tasdana. Cersei harin daraagiin mad king bolood Burn them all! gej hashgirch bhdaa Jaimied aluulna. Night king Brandoniig alsanii daraa jon snow night kingtei tulaldaj bhdaa bas uheed tgd yeronhiidoo tsuvral duusna, gehdee Brandon daraagiin night king bolno.

    2 0 Хариу бичих
    • Td Brandon shine night king bolood night kingyg n hen alhuu?

      0 0
  2. nice nice, Jon Snow buyu Targaryen - nii nuuts udmiig bas martaj bolohgui.

    0 0 Хариу бичих
    • Jon Snow буюу Targaryen-г Мelisandre Тyrion 2 дахин амилуулж Brandon буюу шинэ night king-г устгаж хаадын хаан болвол мөн сайхнаа гэж хүснэм.Ийнхүү урт удаан үргэлжилэн асар их цус урсгасан ягаан , цагаан цэцгийн дайн бүрэн дуусаж 7 эзэнт гүрэнд энх тайван тогтлоо " гэвэл би хичнээн сайхан бэ?

      0 0