Өнгөрсөн оны НӨАТ-ын баримтаа өнөөдөртөө багтааж бүртгүүлнэ үү

НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэг иргэн та өнөөдөр 2018 оны бүх баримтаа бүртгүүлж амжихыг сануулж байна. Мөн бүртгэлээ, банкны дансны дугаараа зөв оруулсан эсэхээ шалгаарай.

Энэ оны бүртгэл 24.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн татварын газраас анхаарууллаа. 

Түүнээс гадна НӨАТ төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байх ёстой юм. 

- Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх шаардлагатай. Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна.

- Албан татвар төлөгчийн албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг 15 хоногийн дотор засварлах ёстой.

- Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)