Хилийн боомтуудад төрөлжсөн сорьцын лабораториуд байгуулна

Гаалийн байгууллагад цогц шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай улс байгалийн баялгаасаа татвараа бүрэн авдаг болно гэж Сангийн яам үзжээ. Энэ хүрээнд 2019 оноос Бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт, импортоос олох орлогоо бүрэн хураадаг болох аж.  

Үүний тулд хилийн боомтуудад эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг үе шаттай байгуулан, лабораторийн техник тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэхээр болжээ. Гаалийн лабораторийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, шинжилгээний хариуг гаалийн бүрдүүлэлтэд цахимаар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлэх юм байна.

Ингэснээр шинжилгээний хариуг гаалийн бүрдүүлэлтэд цахимаар ашиглах, сорьцын шинжилгээ авах ажиллагааг хүний хүчин зүйлсээс хамаарал багатай болгоно. Хууль бус бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч, хар тамхи илрүүлэх үнэрч нохой болон гаалийн хяналт шалгалтын шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдээр хилийн боомтуудыг үе шаттайгаар хангах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)