Төлбөрт видео дамжуулалтын компаниуд “Алтан бөмбөрцөг”-т оролцсон товчоон

Видео стриминг буюу төлбөрт видеоны үйлчилгээгээрээ дэлхийн тэргүүлэгч компаниудын бүтээл “Алтан бөмбөрцөг” наадмаас хэдэн шагнал хүртэж байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Төлбөрт видео бүтээж дамжуулагчид уг наадамд 2014 оноос тоосоо “өргөж” эхэлжээ. Тухайн үед ганц “Netflix” зургаан номинацид өрсөлдөж, нэгт нь ялж байсан байна. Дараа жилээс нь “Amazon” нэмэгдэж, нийт 10 төрөлд нэр дэвшиж, гурвыг нь авчээ. Amazon “Эрт ургасан чихнээс орой ургасан эвэр урт” гэгчийн үлгэрийг үзүүлэн гурван шагналын хоёрыг авсан аж.      

Үүнээс хойш 2019 оны наадам хүртэлх ёслолд нэр дэвшсэн, авсан тухай мэдээллийг он оноор нь зурган мэдээллээр харууллаа. Энэ жилийн тухайд “Netflix”, “Hulu”, “Amazon” гэсэн гурван компани бүтээлүүдээрээ оролцож, долоон номинацид ялалт байгуулсан байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)