Сан Франциско үслэг эдлэл худалдаалахыг бүрэн хориглолоо

АНУ-ын Сан Франциско хотын эрх баригчид үслэг худалдаалахыг хориглолоо. Уг шийдвэрийг эрх баригчид өнгөрөгч 2018 оны гуравдугаар сард гаргаж энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. Ингэснээр, Сан Франциско хот үслэг эдлэлийг худалдан борлуулахыг хориглосон АНУ-ын хамгийн том болж буй юм. Сан Францискогийн эрх баригчдын гаргасан уг шийдвэр амьтдын эрхийг хамгаалсан дорвитой шийдвэрүүдийн нэг болсноороо онцлог юм. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд АНУ-ын бусад хотуудыг ч энэ төрлийн хууль журам гаргахыг уриалж буй аж.

Одоогийн байдлаар АНУ-ын Беркли болон Уэст Холливууд хотууд ангийн үслэг эдлэл, амьтны арьсаар хийсэн хувцас бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан ч 2020 оноос хэрэгжиж эхлэх юм. АНУ төдийгүй дэлхийн томоохон хотын эрх баригчид ангийн үсэн эдлэлийг худалдаалахыг хориглож буй бол дэлхийн алдартай хувцас загварын брэндүүд болох Burberry, Gucci, Versace ан амьтны арьс үсээр хийсэн бүтээгдэхүүн загварын коллекцитоо оруулахгүй гэдгээ  зарлаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үслэг эдлэл сөнөтүгэй

    0 0 Хариу бичих
  2. Аль 20 жилийн өмнөөс нэлээд хүчтэй эхэлсэн энэхүү кампанит ажил АНУ-д дөнгөж одоо л нэвтэрч байгаа хэрэг үү? Баруун Европт бол аль хэдийн ийм юм байхаа больсон ш дээ. Гудмаар яваа баян орос хүүхнүүд үнэт арьсаар хийсэн хувцас өмсөж яваа харагддаг ч маш муухай, зэрлэг бүдүүлгийн туйл буюу сөрөг байдлаар харагддаг даа. Дэлхий дээр Оросууд гэдэг мудакууд, тэднийг дуурайгаад манай шавар шаазан царайлсан шинэ баян монгол хүүхнүүд үүнийг мөддөө ойлгохгүй дээ.

    2 1 Хариу бичих