Газрын тос боловсруулах үйлдвэрт оросууд хувь эзэмших үү

"Газрын тос боловсруулах үйлдвэрт маань хөрөнгө оруулаач" хэмээн манай Засгийн газрын  төлөөлөл бүхий нөхөд ОХУ-д саяхан очоод иржээ. Дэд бүтцийнхээ шатанд яваа Энэтхэг улсаас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагч олох яриа хөөрөө сүүлийн өдрүүдэд ийнхүү эрчимтэй өрнөж  Москва, Улаанбаатарын хооронд хэд хэдэн томилолт үргэлжилснийг эх сурвалж баталж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амласан амлалтаас ганц “гялтайх” ажил буюу газрын тос боловсруулах үйлдвэр барьж, түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй болох төсөл нь энэ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд эхлүүлсэн үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэлж, эрчим хүчээ татчихсан, нийт 19 км тавигдах замын 1,5 км-ийг барьчихаад байгаа. Гэтэл ийнхүү яагаад хойд хөрш рүү хадаг барьж гүйлдэх болов.

Монгол Улс түлш, шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Хоёр улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь Монголын газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар шаардлагатай. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн гарын үсэг зурж олгох зээл зөвхөн газрын тосны үйлдвэр барихад л хүрэх тооцоог салбарынхан хийгээд Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Хятадын “Петро Чайна дачин Тамсаг”  компани газрын тос олборлож буй Дорнод аймгийн Тамсагийн ордоос Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад 350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай аж.

Тиймээс “Роснефть” компанийг энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын тосыг нийлүүлэх саналыг Монголын тал тавьжээ. Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад технологийн хувьд маш өндөр зардалтай гэсэн хариуг оросууд өгсөн гэнэ. Юутай ч хамгийн ойрын боломжит хөрөнгө оруулагч “Роснефт”-ийг татах оролдлого ийнхүү хийж байгаа хэдий ч нааштай бус мэдээлэл гарсаар байгаа гэнэ.

Түүх сөхвөл, 2008 онд С.Баярын Засгийн газрын үед  “Роснефть” Монголд 100 шатахуун түгээх станц барихыг дэмжиж байсан ч УИХ дээр очоод буцаж байсан. Одоогийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахдаа “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан нь хэрэгжиж байгаа.

Дэлхийн эдийн засгийн 2019 оны судалгааг гаргасан "Стратфор" байгууллагын судалгаагаар газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ их байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөх магадлал тун бага ч гэсэн Монголын хувьд зөвхөн Оросоос хараат учир бензин шатахууны үнэ Монголд тогтвортой байх магадлал тун бага. Тэр тусмаа он гараад Орост шатахууны дотоодын үнэ 10 хувиар өсөх, Орос оронд  газрын тосны нийлүүлэлтийн ойрын ирээдүй бүрхэг болж байгаа тухай мэдээлэл их гарч байгаа” гэж ярьсан байсан. Ямартай ч бид оросуудтай мөнхийн хөрш шигээ тэднээс шатахуунаараа мөнхийн хараат байх бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Төмөр зам шигээ л байнгын барьцаанд байна гэсэн үг л дээ.

    0 0 Хариу бичих
  2. Биеэ даагаад хийж үзэцгээе. Орос манайхыг тийм үйлдвэртэй болохыг хүсэхгүй

    0 0 Хариу бичих
  3. Монгол улсын хувьд Нефть,Эрчим хүч хоер Тусгаар тогтнолын батлагаа шүү.Их анхаарал хандуулах хэрэгтэй дээ.Бүхий л оюун ухаанаа дайчлагтүн.!

    0 0 Хариу бичих
  4. Орос,Хятад 2 хэзээч нефтийн талаар туслахгүй,горьдсоны гарз. энэ Өөр бүхийд арга замыг хайгтүн.!

    0 0 Хариу бичих
  5. Orosuud samarna daa Manai bie daah bodlogiig. Tuuhees l tegseer irsen. Orosuud oort ni ashigtai l bol Mongoliig Alaskag hudaldsan shig hyatadad hudaldahaa yuman chinee toohgui ee ugaasaa. Gazriin toson buteegdehuuneeree daramtlah bodlogo ni sularchih geed l bgaa bh. Manaihan ch gesen manaihan, Ulsaasaa hulgailj bhaar iimerhuu zuilee hiigeesei

    0 0 Хариу бичих
  6. луйварчдад хүчиндүүлж худалдагдсан тэнэг сайят

    0 0 Хариу бичих
  7. Сэтгэгдэл *яагаад сэтгэгдэл устгаад байггаа юм бэ

    0 0 Хариу бичих
  8. муу китадаар бариулчаач

    1 0 Хариу бичих
  9. Тамсагийн сав газарт ч юмуу жишээлбэл Чойбалсанд барих хэрэгтэй.Үйлдвэрийн хэрэгцээг нь хангах ус,цахилгаан эрчим хүч,авто зам,төмөр зам г.м дэд бүтэц хангалттай бии.Энэ бүгд байсаар байтал яагаад заавал хаа байсан говь руу барих гээд байгааг ойлгохгүй байна.

    0 0 Хариу бичих
  10. Nefit bolovsruulah uildveriin asuudal ni ue ueiin zasgiin gazriin oi sanamjid baij bodoj bolovsruulsaar irsen yum. Hurelsuh saindaa ch yarisangyalaij gyaltaisan asuudal bish. Hunii bodoj bolovsruulsan sudalgaanii yavtsdaa baigaa hotolvoriig ooriin meteer huudegnedeg Hurelsuh buteh butehgui burheg Enethegiin hongololtei zeeliin surgaar dahin nyagtalj uzehiin oron shuud selmee erguuleed l orchihson yum. Enetheg chin yaduu zuduu hun olontoi guilagchdaar duuren oron shuu dee

    0 0 Хариу бичих
    • Hurelsuhiin erguulsen elemnii salhinii uzuur oor tiishee ergeh shig bolloo. kkkk Ingeed l ulger boloh zamaa ehelj baigaa yumdaa kkk. Daraa ni Oyun-Erdeniin shudraga es ch mon adil tavilantai. Erhemuud hoorondoo hooloo bulaatsaldaj miniih 2 -hon,chiniih 2 gedeg bolj baina sh dee kkk. Ene bol ard irgediin oroltsoh zodoon bish ee.Eldviin jagsaal tsugtsaand urailsan eldev hataglagd bitgii oroltsooroi, Ard tumenguigeer ted oorsoddoo taaruulsan huulig hen neg ni sanaachilaad busad ni batalchij buren chadamjtai.Daraa ni ard tumnii husel zorilgoor gej heleh gej l Hudlaa bidniig omnoo barij baigaa bashir arga

      0 0
    • Hurelsuhiin erguulsen elemnii salhinii uzuur oor tiishee ergeh shig bolloo. kkkk Ingeed l ulger boloh zamaa ehelj baigaa yumdaa kkk. Daraa ni Oyun-Erdeniin shudraga es ch mon adil tavilantai. Erhemuud hoorondoo hooloo bulaatsaldaj miniih 2 -hon,chiniih 2 gedeg bolj baina sh dee kkk. Ene bol ard irgediin oroltsoh zodoon bish ee.Eldviin jagsaal tsugtsaand urailsan eldev hataglagd bitgii oroltsooroi, Ard tumenguigeer ted oorsoddoo taaruulsan huulig hen neg ni sanaachilaad busad ni batalchij buren chadamjtai.Daraa ni ard tumnii husel zorilgoor gej heleh gej l Hudlaa bidniig omnoo barij baigaa bashir arga

      0 0
  11. Арай дэндүү их өртөгтэй юм. Тэрний оронд төмөр зам тавьсан дээр биздээ Эсвэл машинаар зөөх

    0 0 Хариу бичих