Жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон кино олон улсад нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор минь” кино 2019 оны аравдугаар сард олон улсад нээлтээ хийх гэнэ. Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг бүтээлийг Иван Франкогийн Захар Беркүт түүхэн зохиолоос сэдэвлэжээ.

1241 он. Монголын хаан Бурунда баруунш дайлаар мордож замдаа таарсан бүхнийг устгана. Карпатын уулнаа Бурундагийн цэргүүд буудаллах бөгөөд шөнө нь Беркутын ах дүүс цэргүүдийн асарт нууцаар нэвтрэн барьцаанд орсон хүмүүсээ чөлөөлж, тэдний гарт амиа алдсан хүмүүсийнхээ өшөөг авна.

Украйнын найруулагч Актем Сеийтаблаев, АНУ-ын найруулагч Жон Виннын хамтран найруулсан "Дүүлэн нис Шонхор минь" киноны зохиолыг Рич Ронат, Ярослав Войцешек нар бичиж Украин, АНУ, Монголын жүжигчид тоглосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Хаанах ч байсан гэсэн нутаг нэгтнээ аварч хядуулсан нөхдийнхөө өшөөг авах нь зөв.

    0 0 Хариу бичих
  2. https://www.youtube.com/watch?v=x2HmU8yO5bA

    0 0 Хариу бичих
  3. Нөгөөх нь Терминатор байна ш дээ.

    0 0 Хариу бичих
  4. https://www.youtube.com/watch?v=SkjIY9bU6Uc

    0 0 Хариу бичих
  5. Энэ ямар инээдтэй зураг вэ. Урд нь байгаа намхан халзан нь цаазаар авахуулах гэж байгаа бүтэл муутай хурган дарга шиг, ард нь байгаа гурав нь ядарсан айлын мал хулгайлж байгаад баригдсан бүүр ч бүтэлгүй гурван хулгайч шиг. Энэ киног хийсэн хувцас, дизайны нөхдүүд монголчуудыг ийм л харагдуулах гэж зориуд хийж дээ, янз нь.

    2 3 Хариу бичих
  6. Кинонд тоглож орлого олж, ур чадвараа олон улсад харуулж чадвал бусад нь падлий алга

    1 0 Хариу бичих
    • Жүжигчдийн хувьд бол тийм шүү. Гэхдээ Холливүүдэд гарна гэдэг бараг бүтэшгүй даваа юм шиг байна лээ. Манай нөгөө Махаан Оргил 20 гаран жилийн өмнө нэлээд том зорилго, хүсэл, тэмүүлэл, итгэл, найдвар өвөрлөж Баруун эргийг зорьсон ч бүтээгүй. Яахав, аяга таваг угааж, хог шүүрдэн, жорлон цэвэрлэж яваад л буцаж ирсэн. Америкийн жүжиг урлагийн сургуульд сурсан гэж өөрөө ярьдаг, тийм ч байх. Сүүлд нь энэ хойно Оросуудын хийсэн кинонд Жамуухын дүр, мөн ВВС-ийн баримтат кинонд Чингисийн дүрийг хийсэн жүжиглэлүүдээс харахад ур чадвар нь сул юм шиг санагдсан ба, тийм учраас л Холливүүдэд байхдаа ганц нэг одишн-д орж үзээд гологдсоноос зайлахгүй. Ер нь бол Холливүүдээр дүүрэн ази царайтай жүжигчид бий шүү дээ, хэдэн мянгаараа арзалзаж байна. Махаан шиг тал ази, тал араб царайтай нь бол бүүр ч их. Сүүлд харин Нэтфликсийн Марко Поло цувралд Аригбөх-д тоглосон жүжигчин Амраа бол бараг болох шахсан. Гэхдээ, яагаад ч юм жүжигчин гэхэд нэг тийм бүрэг, биеэ барьсан байдалтай жүжиглэл үзүүлээд байх шиг санагдсан даа. Энэ Цэрэнболд бол сүртэй л юм, жүжиглэл нь харин ямар бол. Тэрнээс гадна, англи хэлгүй л бол ямар ч сод авьяас монголоос цааш хаашаа ч явахгүй шүү. За яахав, Украйн энэ тэр лүү бол магадгүй ээ.

      4 0
  7. Украйны кино хийдэг гэж юу байхав дээ. Манайхан ч гэсэн дээ. Ер нь кино тал дээр би боддог юм. Холливүүд гэж киноны супер үйлдвэрлэгчээс зөвхөн шинээр гаргадаг дээд зэрэглэлийн кинонуудыг хэвийн ажил төрөлтэй, бизнестэй, амьдралтай хүн гүйцэж үзэж барна гэдэг бол том асуудал. Дээр үед, ер нь урд нь гарсан Холливүүдийн супер болон сонголдог мундаг кинонуудыг дурдахаа больё. Маш сайн зохиол дээр тэнгэрт тултал нь сайн найруулж, тасарчихсан жүжигчид тоглодог урлагийн энэ гайхамшгийг зөвхөн Холливүүдээс үзээд барахгүйгээс гадна, тэдний хэмжээнд арай хүрэхгүй ч маш сайн кино хааяа гаргадаг Швед, Дани, Англи, Герман, Испани, Франц гэх мэт улсуудын киног завсар зуур нь үзэхэд л тийм цаг та бидэнд байхгүй. Монголыг, эвсэл Украйныг муулж байгаа юм биш, гэхдээ бодит байдал ийм юм. Мэдээж хэрэг, өөрийн монгол үндэстнүүдтэй улс үндэстэн байна даа, энэ чинь, энэ урлаг тодорхой хэмжээнд манайд байх ёстой нь ойлгомжтой ба үнэхээр чадварлаг, авьяаслаг залуус маш сайн зохиол дээр хөөрхөөн кино хийх гэх нь түмэн зөв, тэгэх ч хэрэгтэй. За тэгээд, кино хийхийг хүссэн залуу уран бүтээлчдэд санхүү мөнгө нь олдоод юу дуртайгаа хийж үзэх нь буруу ч юу байхав, эрх чөлөө ш дээ, тэгээд ч кино-театруудаар гаргаад хүмүүс очиж үзээд, мөнгөө нөхчихөж чадаж байгаа бол өөр юу ч гэхэв дээ. Уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээ, оролдлого, бүтээл мандтугай.

    6 0 Хариу бичих
  8. манахан бут цохиулж байна уу

    0 0 Хариу бичих
  9. Mongolin haan burunda gj hen be

    4 0 Хариу бичих
    • Хаан биш, Бурундай гэж жанжин байсан гэдэг биз дээ

      0 0