Оросын хэвлэлд монгол бүсгүйчүүдийг онцолжээ

ОХУ-ын лента.ру цахим хуудсанд манай Монголын бүсгүйчүүдийн тухай “Талын феминистүүд” хэмээх гарчигтай сонирхолтой нийтлэл гарчээ. Нийтлэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш эрхийн байдлын талаар хөндөж, нэр бүхий эмэгтэйчүүдээр жишээ болгон нөхцөл байдлыг дүгнэсэн байв.

Феминизм гэдэг үгийг Кэмбриж болон Вебстерийн толь бичигт “Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийн хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон  хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц юм” гэжээ.  Үүнд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших болон ажил эрхлэлтийн тэгш бололцоо мөн хамаарна гэсэн байна. “Талын феминистүүд” нийтлэлд монголын эмэгтэйчүүдийн өнөөгийн өнгө төрх болгон, ирээдүйдээ итгэлтэй, хүсч мөрөөдөж, ажиллаж хөдөлмөрлдөж, амжилтад хүрэхийн төлөө хичээж яваа бүсгүйчүүдийн төлөөлийг оруулжээ.   

Нийтлэлийг бичигчид төгсгөлд бичсэн дүгнэлтдээ “Монгол бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, боловсролтой, ажил мэргэжилдээ дуртай. Тэдний өмнө бүх л хаалга нээлттэй байдаг. Тэд бол эрх чөлөөтэй, хүчирхэг, бие даасан. Дэлхий дээр олон мянган эмэгтэйчүүдийн хүсч мөрөөддөг зүйлийг тэд бодит биелэл болгосон байна” хэмээн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Миний хувьд л гэхэд нас ѳндѳр 70 дѳхѳж яваа ч гэсэн хийдгээ хийсээр л явна. Монгол эмэгтэйчүүд хүчирхэг байж чаддаг гэдгийг олон сайхан үе тэнгийхнээсээ харж явдаг дах

    0 0 Хариу бичих
  2. Argagui shdee huduunii malchid eregtei huuhed yaahav geed mal deer gatgaad, emegtei huuhdee l bolovsroltoi mergejiltei bolgoj baival bolloo geed hamag mal huigaa zaraad hotruu surguulid yavuuldag, ted nar bol jinhene eruul bietei bor ohiduud ireed hotin bandi nartai suugaad tsus selbeed huduuguu martdag. Ingeed hotod hurungu oruulalt bolood ulddeg amidralaa avch yavdag nuhruud ni hotin shouchin bandi nar, getel huduu uldsen huvguud ni malaa mallaad huhurch mongolin ediin zasgiin bool bolsoor uvgurch uhne.

    1 0 Хариу бичих
  3. Эрчүүдийн минь буян...

    0 2 Хариу бичих
  4. erchvvd bolowsroltoi. soeltoi . es zvitei. eldeg .hvn chanartai bai lda

    0 0 Хариу бичих
  5. Эр хүмүүс бас боловсролтой, хариуцлагатай бие даасан байж улс орон илүү хөгждөг, гол нь хүчирхэгждэг гэдгийг манай Монголчууд ойлгомоор байна. Дээр нь нэмж хэлэхэд тэнэг эрчүүд олон ч суут эрчүүд бас олон байдаг. Харин тэнэг эмэгтэйчүүд ховор ч бас суут эмэгтэйчүүд цөөн байдгийг ШУ тогтоосон. Тиймээс Монгол дах эрчүүдийн эрх, үүрэг, нэр төрийг сэргээмээр байна.

    5 3 Хариу бичих
  6. Үнэн шүү би л гэхэд зөндөө олон эрчүүдтэй энэ зэрэгцээд адилхан ажил хийгээд ижил цалин аваад гэр бүлээ авж яваадаа Татвараа төлөөд эх орондоо хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байдаг .даанч эх баригчдадаа гомдох юмдаа

    8 0 Хариу бичих
  7. Үнэн шүү. Төв азийн казахстан, узбекистан гэх мэт хуучин ЗХУ-ын нэг хэсэг байсан улсуудад эмэгтэй хүний эрх гэдэг бол асуудалтай. Ер нь лалын шашинтай улсуудад ийм байдаг. Харин, монголд бол өөр. Бүр тэгж ярих юм бол, монголд эмэгтэйчүүд нь эрчүүдийгээ дарлах маягтай тал руугаа ч байх нь бий. Мэдээж, дарамтлуулж явдаг эмэгтэйчүүд бол хаа сайгүй байдгийн адил монголд ч бий л дээ. Гэхдээ, ерөнхийд нь авч үзэх юм бол эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө гэдгээрээ монголын эмэгтэйчүүд дэлхийд нэлээд дээгүүр орох байх. Барууны орнуудын эрх чөлөөт эмэгтэйчүүдийн урд нь арай орохгүй байх, гэхдээ эн тэнцүү.

    5 0 Хариу бичих
    • Ter baruun chin het megtaileg blod laluudad ezlegdej bna. Bas mash olon gomochuud.

      0 0