Майк Помпео Иракт гэнэтийн айлчлал хийв

Ойрх Дорнодод айлчилж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Иракийн нийслэл Багдад хотод гэнэтийн айлчлал хийж, Иракийн шинэ засгийн газрын удирдагчтай уулзан, хоёр тал терроризмын эсрэг хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцжээ. Иракийн ерөнхийлөгчийн Тамгын газрын нийтэлсэн мэдэгдлээс үзвэл ерөнхийлөгч Салех Помпеотой уулзахдаа "Олон улс болон бүс нутгийн чанартай хамтын ажиллагаагаар Арабын ертөнцийн тогтворгүй байдлыг намжааж, хэт даврагчид болон террористуудыг бүрмөсөн устгахыг хүсэж байна" гэжээ.

Помпео "Ирак бол АНУ-ын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбар дахь стратегийн чухал түнш мөн. Америкийн тал Иракийн сэргээн босголт, ялангуяа “Исламын улс” бүлэглэлээс чөлөөлсөн хотуудын сэргээн босголтын ажилд идэвхтэй хөрөнгө оруулна" гэсэн байна. Помпео мөн Иракийн ерөнхий сайд, парламентын дарга, ГХЯ-ны сайд нартай уулзжээ. Тэрээр мөн өдөр  хоёр улс бүс нутгийн чухал асуудлаар хамтран ажиллахыг хүсэж байна хэмээн твитрээр жиргэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)