БНХАУ 3D байшин худалдаалж эхэлнэ

БНХАУ-д 3D хэвлэцээр бүтээсэн, барилгын чанар, стандартад нийцсэн жижиг байшингуудыг энэ жилээс худалдаалж эхлэх нь. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Бээжин хотод төвтэй “Хуашаньлухай” хэмээх компани энгийн даралтат цементтэй төстэй барилгын хавтан үйлдвэрлэдэг, БНХАУ-ын ганц том компани юм. Тус компани иргэдийн амьдран суух жирийн байр сууцнаас эхлээд бизнес, үйлчилгээний томоохон цогцолборуудыг барихаар төлөвлөжээ. Өмнө нь жижиг, том олон байшин “хэвлэж” байсан ч тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд нээлттэй худалдаалж байгаагүй аж. 
Уламжлалт аргаар барьсан барилга байшинтай харьцуулахад 3D хэвлэх машинаар барьсан байшин өртгийн хувьд 30-60 хувиар хямд, дээр нь хүний ажлыг хөнгөвчилдөг, цаг хугацаа хэмнэдэг, эрсдэл, бохирдлыг бууруулдаг гээд олон давуу талтай. Чухам ийм шалтгаанаар БНХАУ 3D технологийн байшин угсралтын салбарыг дэмжиж, 2016-2020 оны барилгын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөндөө 3D хэвлэцийн барилгын материалын үйлдвэрлэлийг өргөжүүлэх тухай онцгойлон тусгажээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)