Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдсан. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Манай намын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны энэхүү шийдвэрийг дэмжиж Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Бүлгийн хуралд 41 гишүүн оролцсон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргалаа" гэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхий прокурор гишүүдийг шалгахад халдашгүй байдал нь саад болж байна гэсэн. Гэтэл бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Тэгэхээр хуулийн байгууллага шалгах боломжгүй юм биш үү?

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо ингэж дүгнэсэн учраас үүнээс цаашхи асуудалд нь хариулах боломжгүй байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын дархлааг сулруулна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ талаар бүлгийн хурлын үеэр яригдсан уу?

-Манай бүлгийн зарим гишүүн ийм зүйл ярьж байгаа. Гэхдээ дэлхий дээрх парламентын засаглалтай улс орнуудын хувьд дарга нь огт огцордоггүй, хариуцлага хүлээдэггүй ойлголт байдаггүй юм байна. Өнөөдөр 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулж байгаа. Харин энэ төслөөр бол УИХ-ын даргыг 39-өөс доошгүй гишүүний саналаар огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ардчилсан Үндсэн хуультай оронд огт хөдөлдөггүй албан тушаал гэж байж болохгүй гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа.

-Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхэд чуулганы ирц бүрдэхгүй бол яах вэ?

-Өнөөдөр 17.00 цагт 48 цагийн хугацаа нь дууссан. Гэхдээ нэгэнт хэлэлцээд процесс эхэлчихсэн. Одоо үргэлжлүүлээд Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тиймээс өнөөдөртөө багтаад дөрвөн гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг шийдчих байх. Гишүүд энэ асуудлыг хэлэлцэх хуралдаа оролцоно. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэхэд ч оролцоно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ Тогтохсүрэн гэдэг чинь нөгөө Номтойбаяр хажууд нь очиж суучихаад түм буман сэтгүүлчийн нүдэн дээр дарамтлаад байдаг нөхөр мөн шив дээ. Намын ч билүү Бүлгийн ч билүү өмнөөс үг хэлнэ гэснээ хоёр хүн гарч ирээд зэрэгцээд нэг нэгэнтэйгээ хэрэлдээд явчихдаг ёстой үнэн гошин шог риалити шоу болсон шүү, тэгэхэд.

    0 0 Хариу бичих
  2. Ene delhiid monhiin yum gej baihguig Togtohsuregeer zaalgah teneg baihgui ee. Tegeed ch Enhbold bi aene suudald shigdeed baigaa yum baihgui ee.asuudlaa odoo mordoj baigaa huuli jurmaar ni l oruulaad ir gesen. Ene ugniinh ni uchiriig Hurelsuh,Battulaga 2 ni oilgohgui gudamjnii jagsaal l bodood baidag hoorhii.Tegj sar shuham munginaj baigaa arai gej neg yum huuliin tsol bolovsruulaar Enhboldod ogloo. Ter avsan demjij baina gedgeech helsen. Iim saihan garts olchihood uuniigee heregjuulelehiig hedhen honog huleej chadahgui orilj baigaa Oyun-Erdene hoorhii doo. l gehees oor heleh ug baihgui ee

    0 0 Хариу бичих
    • Togtohsuren gej yu ch medehgui nohor bas ardchilsan orond hodoldoggui alban tushaal gej baihgui gene.Mon ih tsetsereh ve kkk. Enhbold hodlohgui geegui. ,hench hodoldogui suudal bii geegui ee. Ih hurliin dargad hariutslaga tootsoh huuligui dee bish ee. Tegj yarival hariutslaga tootsoh tuhai huuliin 5-iin 5-n zaalt bii. Yagaad JDU-iin gishuudiin erhiig tutgelzuulj bolohgui gej? Tur tutgelzuuleed zov buruugaa togtoolgood buruugui gevel gishuunii buren erhiig erguulen sergeeh huuli bii. Tuugeeree l yavbal ta nohdiin yariad baigaa shudraga es chin bish uu! Togtogsureen!!!

      0 0
    • Togtohsuren gej yu ch medehgui nohor bas ardchilsan orond hodoldoggui alban tushaal gej baihgui gene.Mon ih tsetsereh ve kkk. Enhbold hodlohgui geegui. ,hench hodoldogui suudal bii geegui ee. Ih hurliin dargad hariutslaga tootsoh huuligui dee bish ee. Tegj yarival hariutslaga tootsoh tuhai huuliin 5-iin 5-n zaalt bii. Yagaad JDU-iin gishuudiin erhiig tutgelzuulj bolohgui gej? Tur tutgelzuuleed zov buruugaa togtoolgood buruugui gevel gishuunii buren erhiig erguulen sergeeh huuli bii. Tuugeeree l yavbal ta nohdiin yariad baigaa shudraga es chin bish uu! Togtogsureen!!!

      0 0