Төрийн Думд Курилыг Японоос хамгаалах хууль өргөн барьжээ

ОХУ-ын Төрийн Думд бусад улс орнуудын баталсан Курилын арлыг шилжүүлэх агуулгатай хууль эрхзүйн актуудыг хэлэлцэхийг хориглох агуулга бүхий хуулийн төсөл өргөн баригджээ. “Япон улс ОХУ-аас нэхэмжилж буй газар нутгийн тухай” гэх нэртэй уг хуулийн төсөлд Курилийн арлууд нь Сахалины хамт ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг бөгөөд бусад улсаас гаргасан хууль эрхзүйн актыг хүлээн зөвшөөрөхгүй шууд үгүйсгэх тухай заасан юм байна. Хуулийн төсөл өнөөдөр Парламентын Доод танхимын албан ёсны цахим хуудаст тавигджээ. Парламент дахь Либерал ардчилсан намын төлөөлөл Сергей Иванов уг хуулийн төслийг санаачилсан байна.

Япон улс Курилын арлуудын эзэмшлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсны хариу болгон уг хуулийг санаачилсан юм байна.

Япон улс умардын нутаг буюу курилын гэгдэх дөрвөн арлыг улсынхаа нутаг дэвсгэр бөгөөд ОХУ ашиг сонирхлоо илэрхийлэх ёсгүй гэж үздэгээ хуулиар баталгаажуулсан нь энэ юм. Хариуд нь ОХУ мөн байр сууриндаа бат зогсоно гэдгээ бататгаж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Курилын арлуудыг Японд шууд шилжүүлэх талаар ямар ч яриа байж болохгүй” эсэн мэдэгдэж байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЗХУ нь Дэлхийн 2-р дайнд ялагч болохынхоо хувьд улайм цайм Японы энэхүү 4 арлыг булаан авсан байдаг юм. Энэ нутаг хэзээ ч, Оросын аль ч Цагаан хааны үед, ЗХУ-ын үед ч оросын газар нутаг байгаагүй. Яахав, стратегийн хувьд газар нутгийн байрлал нь ач холбогдолтой гэдэг. Тийм ч байх. Гэхдээ хүний юмыг буцаагаад өгчих нь уг нь зүйд нийцэх л байгаа юм даа. Энэ 4 арал ямар ч үржил шимгүй, зүгээр л хадан арлууд. Одоогийн Оросын ерөнхийлөгч бол дарангуйлагч тиран, ард түмэн нь яааг манай ард түмэн шиг оюуны хоцрогдолд орсон, ядуурал гуйрамчлалын ёроолд шидэгдсэн архичин, гуйлгачин улсууд байгаа. Ийм нөхцөлд энэ 4 арлыг Оросоос буцааж авна гэдэг ч бүтэхгүй л байх даа. Дахиад 50 жил хүлээх хэрэг гарч байгаа байх.

    0 0 Хариу бичих