Шинэ тренд: Үнээний хээ

Хувцас загварын төдийгүй интерьер дизайны ертөнцөд “ирвэсийн хээ мөнх” гэсэн хандлага байсан. Амьтдын арьсны хээ болох тахийн эрээн, барын судал, ирвэсийн алаг хээнүүд бүх цаг үед хүчтэй байсаар ирсэн. Тэгвэл эдгээр хээний араас үнээний алаг хээ хувцас загварын ертөнцөд орж ирлээ.

Дуучин гэхээсээ илүү загвар зохион бүтээгчээрээ илүү танигдсан Викториа Векхам өөрийн шинэ коллекцидоо үнээний хээг оруулж өгсөн бол Сасскексийн гүнгийн авхай Меган Маркл ч мөн уг хээг таашааж эхэлжээ.

Викториа Бекхамын коллекцид үнээний хээ бүхий богино даашинз, гар цүнх зэрэг орсон бол Petar Petrov Shearling-ийн загварт ийм хээ бүхий цув, Net-a-Porter-ийн загварт спорт гутал, Top Shop-т тэлээ, сорочкон цамц, Mango-ийн цуглуулгад даашинз, Nordstorm-ийнх жижиг үслэг цүнх багтаажээ.

Загварын мэдрэмж, хувцаслалтаараа Кэйт Миддлтон авхайг ч ардаа орхисон Сассексийн гүнгийн авхай Меган Маркл энэ долоо хоногт Smart Works-т зочлохдоо үнээний хээ бүхий өндөр өсгийтөөр гангарсан нь паппарацийн дуранд буужээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)