Халаахаар асааж үлдээсэн автомашинаа алджээ

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад Сонгинохайрхан дүүргийн 6 хороонд оршин суух эрэгтэй Ц нь Баянзүрх дүүргийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа асаалттай хараа хяналтгүй үлдээх үед Баянзүрх дүүргийн 12 хороонд оршин суух хаягтай 27 настай У нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээ авсан байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Hun toohgui mashintai bh chc amar shuu

    1 0 Хариу бичих
  2. taarsan taarshuudainuud gj l helie

    0 0 Хариу бичих
  3. Хулгайлах гэмт хэрэгт маш хатуу шийтгэл оногдуулах хууль гаргахгүй бол Оркууд ойлгохгүй шүү

    2 0 Хариу бичих
  4. кккккккккккккк инээдтэй ч юм аа даа

    0 0 Хариу бичих
  5. Hulgaichid mashinaa asaaj ugchuud huur chin kkk

    1 0 Хариу бичих
  6. Yoo minii ineed hureeed bnaa hahaha

    2 0 Хариу бичих
  7. dandaa orkuud

    3 0 Хариу бичих
  8. Азтай гар.Олдоогүй бол хохино болох байлаа хха

    1 0 Хариу бичих