Гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэх "Инновацийн сан" байгуулжээ

Монгол Улсад инновацийг дэмжих зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг/GIZ/-ийн ЭТИС хөтөлбөр болон Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хамтран гурван чиглэлийн “Инновацийн сан” байгуулжээ. Үүнд: Жижиг, дунд бизнесийн инновациудыг дэмжих сан, Залуу эрдэмтэд, гарааны бизнесийн инновациудыг дэмжих сан, Бүтээлч сэтгэлгээ, медиа болон цахимжуулалтын төрлийн инновациудыг дэмжих сан байгуулсан байна. 

Инновациудыг дэмжих сангууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон системийн инновацийн санаануудыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон хөгжүүлэлтийн явцад зөвлөх үйлчилгээгээр хангах ажээ. Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 20-иос доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх боломжтой байх ёстой. Дэмжлэг авахыг хүссэн инновацийн санаагаа хоёрдугаар сарын 14-ний өдрийн дотор "Инновацийн сан"-д ирүүлэх боломжтой юм байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)