Маккензи Безос дэлхийн хамгийн баян эмэгтэй болно

Amazon компанийг үндэслэгч  Жефф Безосын эхнэр Маккензи гэрлэлтээ цуцлуулсны дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй болно гэж Bloomberg мэдээлжээ.

Безосын хөрөнгийг 150 тэрбум доллар гэж Forbes үнэлсэн бол Bloomberg түүнийг 137 тэрбум доллартай гэсэн байна. Одоохондоо хосууд хөрөнгөө хэрхэн хуваах төлөвлөгөөгөө танилцуулаагүй байна.Шинжээчид хэлж буйгаар тэд хөрөнгөө тэнцүү хуваах ёстой гэнэ.Тэгвэл Маккензи 69 тэрбум доллар авах юм. Үгүйдээ л нөхрийнхөө хөрөнгийн нэг хувийг авлаа гэхэд тэрбээр  дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болно.

25 жил хамт амьдарсны  дараа дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос эхнэр Маккензигээс салж байгаа тухай Лайф сайт өгүүлсэн байв.  Гэр бүл салж байгаа ч гэсэн хосууд найз нөхөд чигээрээ үлдэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр бүртгэгдэхийн тулд салж байгаа юм байх да.

    1 0 Хариу бичих