Экспортыг дэмжих төслөөс 1.3 сая ам.долларын санхүүжилт олгожээ

Гаднын зах зээлд гарах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дэмжих, зөвлөх, санхүүжилт өгөх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамны дэргэд Экспортыг дэмжих төслийн багийг байгуулсан. Тус баг нь өнгөрсөн онд 76 аж ахуйн нэгжид 1.3 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

Шинээр зургаан аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ экспортод гаргасан байна. Ингэснээр экпортын бүтээгдэхүүний орлого хоёр сая ам.доллароор нэмэгдэх гэнэ. Энэхүү төслөөс аж ахуйн нэгжүүд 100 мянган ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг авах боломжтой байдаг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)