Эквадор улс Ж.Ассанжаас нүүр буруулжээ

Эквадор улс Жулиан Ассанжийг Их Британийн хуулийн байгууллагад бууж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь баримтлах болжээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Хосе Валенсия энэ талаар мэдээлэл хийсэн байна.

Түүний хэлснээр, өдгөө Ж.Ассанжид хоёр л зам байгаа гэнэ. Нэг нь, Лондон дахь ЭСЯ-ны байранд тодорхойгүй хугацаагаар үлдэх, хоёр дахь нь бууж өгөх аж. Х.Валенсиягийн үзэж байгаагаар бол хоёр дахь зам Ж.Ассанжийн хувьд зөв гэнэ.

АНУ, Европын холбоо Ж.Ассанжийг “ангуучилж” байх тэр үед онгоцыг нь хүчээр буулган шалгасан нь Эквадорын Ерөнхийлөгч Эво Моралесын эгдүүг хөдөлгөж, тэрээр Ж.Ассанжид Лондон дахь ЭСЯ-нд хоргодох зөвшөөрөл олгож байсан юм. Үүнээс хойш тэрээр Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд, Британийн хуулийнхны чанд хамгаалалт дор толгой хоргодож байгаа билээ.

Тэгвэл энэ хооронд  Эквадорын Ерөнхийлөгч Эво Моралес ажлаа өгч, оронд нь өөр хүн гарч ирсэн нь Ж.Ассанжийн нөхцөл байдлыг өөрчилсөн бололтой. Эквадорын шинэ Ерөнхийлөгч Ленин Морено Ж.Ассанжид “Их Британийн хуулийнханд буугаад өгчих, тэднээс “Өөр улсад шилжүүлэхгүй, амь насанд аюул учруулахгүй” гэсэн баталгаа авч өгье” гэсэн санал тавьж, Ж.Ассанж татгалзсаар өнөөдрийг хүрч байна.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Evo Morales. Энэ хүн бол Боливийн Ерөнхийлөгч юм шүү дээ.Ийглийн малаа.

    1 0 Хариу бичих
  2. Сэтгүүлч сэтэртэн минь.Хэзээ Эво Моралис Эквадорын ёрөнхийлөгч болоод бас ажлаа хүлээлгээд өгчвөө.Наад хоосон толгойгоо жаахан цэнэглээч.Хайран сайхан сэтгүүлч нарын нэр хүндийг үнэн гутаахиймаа.Путин Хятадын ерөнхийлөгч бхдаа гээд л бичвэл чамд ямар сонсогдох бол...

    0 0 Хариу бичих