УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрх хэвээр үлдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжье гэсэн томьёоллоор нууцаар санал хураахад 57 гишүүн оролцож 73.4 хувийн саналаар дэмжигдлээ.

Одоо УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)