Д.Трамп Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцлав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарийн Давост болох дэлхийн эдийн засгийн ээлжит форумд оролцохоо цуцалсан гэж цахим хуудсаараа зарласан байна. Тэрээр "Хил хязгаарын аюулгүй байдлын асуудлаар Конгресс дахь Ардчилсан намынхан ярилцах ёстой болсон. Тэрчлэн аюулгүй байдал АНУ-д маш чухал байдаг учраас дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцалсан" гэжээ.

АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан хилийн дагуу хана босгох зэрэг асуудлаар зөрчилдөж, талууд уг арга хэмжээг санхүүжүүлэх хуулийн төслийн талаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй. Үүнээс болж 2018 оны 12-р сарын 22-ноос эхлэн АНУ-ын холбооны засгийн газрын байгууллагуудын 1/4 орчим нь зогсонги байдалд оржээ. АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан засгийн газрын ажил зогсонги байдалд орсноос хойш олон удаа хэлэлцээр хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй юм.

 2019 оны дэлхийн эдийн засгийн форум 1-р сарын 22-25-нд Швейцарийн Давос хотод болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)