"Монголын мистер 2019" тэмцээн эхэллээ

"Монголын мистер 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Монголын Бодибилдинг фитнесийн холбоо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь Монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм. Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм. 

"Монголын мистер” УАШТ нь 1990 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн 28 дахь удаагийн тэмцээн 23 ангилалтай болж, оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна. Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх,эд анхаарах бөгөөд фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 60-аас дээш насны ангилал байхгүй юу? Ормоор байна.

    1 0 Хариу бичих
  2. Баахан баас нь хатчихсан улс, дулээд л дулээд л байдаг

    0 0 Хариу бичих
  3. Baah nee. Zahaasaa 2 dahi ni

    0 0 Хариу бичих