Энэ өдөр-Дэлхийн түүхэнд

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан томоохон үйл явдлыг нэгтгэн хүргэж байна.

1547 – Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.

1607 – Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.

1822 – Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.

1833 – АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.

1847 – Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.

1910 – АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.

1957 – Америкийн Wham-O Company компани зах зээлд нисдэг таваг гэсэн шинэ тоглоомыг гаргажээ. Тэр пластмасс зээрэнцгийн хойноос өнөөдөр  дэлхийн хагас нь нохдынхоо хамт хөөх болжээ.

Тоглоомыг  Уолтер Фредерик Моррисон зохиосон ба харин  хаанаас санаа нь төрсөн нь тогтоогдоогүй. , а вот откуда он почерпнул идею, так точно и не установили. " Фрисби пирожок ". Оюутны энэ хувилбар Коннектикутад төржээ. Тэнд "Фрисби пай" (үндэслэгчийн нэр В.Фрисби) гэдэг хямдхан бялуу бэлтгэдэг нарийн боовны үйлдвэр байсан ба түүнийг нарийхан төмөр таваг  шиг  ёроолд тавиад өгдөг байв. Гэдэс орсон оюутнууд тэр ёроолоор нь  шидэлцэн тоглодог байсан гэх. Хоёр дахь хувилбар нь хоолных. Жинхэнэ пицца хийхийн тулд  гурилийг дээш хаян эргүүлэн сунгах ёстой. Фрисби гэдэг тогооч жинхэнэ пицца бэлтгэх  сургуул хийхийн тулд  пиццаны пластик макетыг  хийн найз нартай шидэлцэн сургуулилалж байсан гэх. Гурав дахь хувилбар нь бас оюутнуудынх. Хоолны сургуулийн оютнжжд  сав суулганыхаа тагаар шидэлцэн тоглож байсныг харсан зохион бүтээгч  Моррисон  түүнээс нь мөнгө олохоор  шийдсэн гэх. Патентаа худалдсан  тэр саятан болсон байлаа.

1962 - Кутюрье Ив Сен Лоран өөрийн шинэ бүтээлийг Парис хотноо танилцуулжээ.

1966 – АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.

1988 – Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэнхүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.

1990 – Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.

 Тусгаар тогтнол авсны дараа хууль ёсны Засгийн газар нь төрийн эргэлтээр унасан Африкийн анхны орон нь Того болжээ. Анхны ерөнхийлөгчийн хүргэн Николас Грюницкий (түүний эцэг Польш гаралтай герман) гэгч төрийн тэргүүнийг хөнөөх хуйвалдааныг хийгээд 1963 оны нэгдүгээр сарын 13-наас 1967 оны нэгдүгээр сарын 13 хүртэл дөрвөн жил эрх барьжээ. 1967 оны энэ өдөр түүний дэглэмийг унаган Үндсэн хуульт ёсыг сэргээсэн энэ өдрийг Тогод чөлөөлөлтийн баяр болгон тэмдэглэдэг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)