30 мянга гаруй иргэний хувь хүний нууцыг хэн хамгаалах вэ?

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж буй гишүүд өнгөрсөн долоо хоногт түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслөө өргөн барьсан. Тогтоолын төсөлд 39 гишүүн гарын үсэг зурснаас гадна УИХ-ын даргыг огцрохыг шаардаж 30 мянга гаруй иргэн гарын үсгээрээ нэгджээ. Анзаарсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслөө өөрт нь өргөн барихдаа маш олон хуудас цаас хамтад нь өгсөн. Тэр бол иргэдийн гарын үсэг юм. Төв талбайд зохион байгуулсан жагсаалд оролцсон иргэд гарын үсгээ зурснаас гадна, гэр барьж суулт хийж буй иргэд гарын үсэг цуглуулжээ. Тодруулбал, 30 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулсан байна. Ингэхдээ иргэдээс зөвхөн гарын үсгийг нь бус регистрийн дугаар, гар утасны дугаарыг нь хамтад нь авсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хэлсэн

 

Регистрийн дугаар гэдэг бол хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц. Тодруулбал, хүний бүх нууц мэдээллийн түлхүүр нь регистрийн дугаар байдаг. Гэтэл иргэдийнхээ энэхүү нууц мэдээллийг улстөрийн тэмцэлдээ ашиглаж байгаа нь зохисгүй үйлдэл. Гараас гарт дамжиж яваа 30 мянга гаруй иргэний хувь хүний нууц мэдээлэл алдагдвал хэн хариуцлага хүлээх вэ. Хүний регистрийн дугаар хэзээ ч өөрчлөгддөггүй учраас дээрх 30 мянга гаруй хүний мэдээллийг одоо биш юм гэхэд хэдэн жилийн дараа ч ашиглаж болно. Хамгийн наад зах нь дараагийн сонгуулиар "царцаа" болгон ашиглахыг ч үгүйсгэхгүй

Хувь хүний нууцыг дараах байдлаар дөрөв ангилдаг.  

Д/д

Нууцын төрөл

Мэдээллийн ангилал

1

Захидал харилцааны нууц

Иргэний үнэмлэхийн лавлагаа

Оршин суугаа хаягийн лавлагаа

Иргэний хилээр нэвтэрсэн байдлын тухай лавлагаа

Жолооны үнэмлэхийн лавлагаа

Суллагдсан тухай тодорхойлолт

2

Гэр бүлийн нууц

Төрсний бүртгэлийн лавлагаа

Гэрлэлтийн лавлагаа

Гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа

Гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа

Өрхийн ам бүлийн лавлагаа

3

Эрүүл мэндийн нууц

Цэцэрлэгт элсэхээр хүсэлт гаргасан хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас

Шинжилгээний хариу

4

Хөрөнгийн нууц

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа

Өр төлбөрийн тодорхойлолт

Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

Татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

Татварын лавлагаа

Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа

Иргэний хувьцааны лавлагаа.

Цалингийн тодорхойлолт

Хүснэгтэд багтсан бүх нууц мэдээллийг зөвхөн регистрийн дугаараар нь олж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсгээ зурсан 30 мянга гаруй иргэн нууц мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Иргэд нууцаа өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Хуульд ч ингэж заасан байдаг. Гэхдээ тэд хууль болоод регистрийн дугаараа бусдад өгснөөр учирч болох цаад эрсдэлийг нь мэдэхгүй байж болно. Харин иргэдийн гарын үсэг, регистрийн дугаарыг нь цуглуулсан УИХ-ын хуульч гишүүд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч улс төрийн тэмцлээ үнэн бодит болгож харагдуулах, иргэдийн хүчийг ашиглахын тулд хувь хүний нууц мэдээллийг цуглуулж гараас гарт дамжуулж яваа нь хариуцлагагүй үйлдэл юм. Хэрэв тухайн иргэдийн хувь хүний нууц мэдээлэл алдагдвал хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь тэд.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Hutsdag medehgvi dee geriin vgee zurag baihuu medeed hiideg baihgvi yuv iim balai yuvm bichheen boliul taarna

    0 0 Хариу бичих
  2. Бѳѳсний онигоо шиг л юм бичихиймаа. Иргэд ѳѳрсдийн үзэл бодол итгэл үнэмшилээр гарын үсгээ зурж дэмжсэн. Иргэдийн ѳмнѳѳс санаа нь зовчихымаа. Eagle угаасаа л үндэсний эрх ашиг сэтгүүлзүйн соёлыг мѳнгѳѳр сольсон бтзнес болгосон хогийн мэдээллийн хэрэгсэл.

    0 0 Хариу бичих
  3. Албан тушаал эрх мэдэл Монгол хүмүүсийг араатангаас дор болгожээ!

    0 0 Хариу бичих
  4. Иргэн хүн өөрөө нууцалсан нууцлаагүй МАНАН-гийнхан 3хан сая хүний ямар ч мэдээллийг хэзээ л бол хэзээ яаж л бол яаж олж ашиглаж чадна. Нэг л их гишүүдийг буруутгах гэсэн этгээдүүд... юу гээд яаж буруутгачих вэ л гэж бодож байгаа байх даа...

    4 1 Хариу бичих
  5. Hha hohi ni

    1 0 Хариу бичих
  6. Хувь хүн нууцлалаа алдаж байгаа нь өөрсдөө буруутай, нууцлал алдаснаар улс төрийн болон эрх чөлөөгөө эерэг талдаа алдаж байгаа хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ үйлдлийг гаргуулж ашигласан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Оюун-Эрдэнэ нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    1 0 Хариу бичих
  7. unen shuu dee. huvi hunii buh medeelel l bagtaj baigaashde. ugaasaa anhnaasaa uls toriin uil yavtsdaa irgediig ashiglasan uildel bolson. irgediin erh ashig bus uls tor shuudee oorsdoo ter suudald suuhin tuld. irged ch gesen oorsdii erh ashgiinhaa toloo temtsej bui bus uls torchided ashigluulj bna gedgee medkue iim naad zahiin yumaa irged oorsdoo medku bgaa yum chin uls torchid iim baih ni argagui2 hendee gomdohuu oorsdoo gomdotsgoo.

    1 0 Хариу бичих
  8. zugeer zailaad ogoochee pizdaa chini ayduu zoolon naad zawaan zangaas chini zalhaj bna

    2 1 Хариу бичих
    • Аядуу зөөлөн байхгүй чамайг очоод алж байвал хамаагүй дээр үү?

      1 0